Хүнийг хөлдөөж, дахин амьдруулж болох уу?

Хүнийг хөлдөөж, дахин амьдруулж болох уу?

Хүний биеийг гүн гэгч нь хөлдөөж, хэдэн арван жилийн дараа дахин амилуулах тухай уран зөгнөлт олон бүтээлд дурддаг. Гэхдээ крионик буюу хөлдөөж хадгалах арга бүрэн утгаараа биеллээ олох нь хэзээ вэ? Хүн үнэхээр цаг хугацааг “зогсоож”, үхэлтэй тэмцэлдэж чадах уу?

1. Крионик

Хүнийг залуу сайхан дээр нь хөлдөөж, олон жилийн дараа тэр чигээр нь амь оруулна гэдэг өнөөхөндөө бүтэшгүй зүйл хэвээр байна. Гэхдээ крионик гэгддэг гүн хөлдөөх аргыг одоогоор зөвхөн хүний цогцсыг муутгалгүй хадгалахад ашиглаж байгаа ч орчин цагийн дэвшилт технологийн ачаар амьд хүн дээр турших цаг ирсэн гэж бодох хүн олон бий. Дөнгөж амьсгал хураасан хүний биеийг амьд ахуйнх шиг нь хадгалахын тулд цус бүлэгнэх, тархины дотор хэсэг муудахаас сэргийлж, олон төрлийн тарилга хийдэг. Тэдгээрийн нөлөөгөөр талийгаачийн дотор эрхтэнүүд ус хөлдөх температур буюу цельсийн 0 градусаас арай бага түвшинд хөлдүү төлөвт шилжинэ.

Харин гүн хөлдөөлтийн эхний хэсэг амжилттай болсны дараа цогцсыг цельсийн -130 градустай орчинд шилжүүлдэг байна. Хөлдөөлтийн эцсийн шат буюу хадгалах горимд энэ тоо -196 градус болтлоо нэмэгдэнэ. Нас барсныхаа дараа “мөсөн бунхан”-д нойрсохыг хүсэж, гэрээний дагуу одоо хөлдүү “төлөвт” гүн нойрсож буй хүний тоо АНУ-д 150-д хүрчээ. Тэдний 80 нь зөвхөн толгой буюу тархиа л хөлдөөсөн байна. Харин дэлхийн хэмжээнд крионикийн компаниудад хандаж мөнхөд хөлдүү байх хүсэлтээ илэрхийлсэн, өдгөө үхлээ хүлээж буй хүний тоо 1000 давсан гэнэ. Энэ нь эрдэмтдийг амьдаараа хөлдөх туршилтад орох зоригтон удахгүй гарч ирнэ, ийм туршилт хийх эрх зүйн орчин бүрдэнэ гэж итгэж найдахад хүргэжээ.

2. Итгэх шалтгаан

Крионикийн ухаан нь үндсэндээ ирээдүйд итгэж найдах, үгүйтэй л холбоотой юм. Энэ салбарын өөдрөг үзэлтнүүд хүнийг хэзээ нэгэн цагт амьдаар нь хөлдөөж, хэсэг хугацааны дараа амь оруулах боломжтой гэдгийг батлахын тулд дараах гурван зүйлийг онцолдог. Нэгд, хөлдөөх хүнийг амьсгал хураахаас өмнө тархинд нь очих хүчилтөрөгчийн хэмжээг багасгахгүй байж чадвал тархинд гэмтэл учруулахгүй байх боломж анагаах ухааны үүднээс бүрэн бий. Хоёрт, аливаа биетийн халууныг бууруулах нь химийн урвалын явцыг удаашруулж, муудахаас сэргийлдэг. Гуравт, хөлдөөлтөөс үүдэх магадлалтай аливаа өвчин эмгэгийг энэ цагт хурдацтай хөгжиж буй нано технологийн ачаар анагаах боломжтой болно.

Крионикийн салбар цаашдаа улам хөгжинө гэж тэднийг ам бардам хэлэхэд дэлхийн хамгийн өмнөд хэсэгт нутагладаг шавж болох антарктидын ялаа (Belgica antarctica) нэлээд үүрэг гүйцэтгэжээ. Энэ амьтан амьдралынхаа ихэнх хугацааг хөлдүү төлөвт өнгөрөөдөг бөгөөд аквапорин (Aquaporins) хэмээх хальслаг уураг нь эд эс дэх шингэнийг нь зохицуулж, амьд байлгадаг байна. Өөрөөр хэлбэл, бие дэх усыг нь гадагшлуулж, шингэний үүрэг гүйцэтгэдэг аж. Гэхдээ дэлэнч ялаа болон ялааны авгалдай биеийн шингэнийхээ 70 гаруй хувийг алдсан ч амьд байж чаддаг бол хүн нийт усныхаа 15 хувийг алдаад л амьдрах чадваргүй болдог. Тиймээс хүнийг эрс тэс орчинд тэсвэртэй болгохын тулд уургийн бүтэц, онцлогийг нь илүүтэй судлах хэрэгтэй юм. Зөвхөн Антарктидад байдаг нэг төрлийн загас мөн AFP хэмээх хөлддөггүй уургийнхаа ачаар цельсийн -1.9 градуст хүртэл хөлдөлгүй сэлж чаддаг. Эдгээрийг онцолдог өөдрөг үзэлтэй крионикчид дээр дурдсан олон төрлийн тарилгын найрлагад уургийн хэмжээг нэмэх талаар ид судалгаа хийж байгаа аж.

3. Бэрхшээл, золиос

Хүний биеийг цельсийн -5 градусаас хүйтэн орчинд байлгавал эсүүдийнх нь доторх ус хөлдөж, мөсөн талст үүснэ. Харин мөс усыг бодвол нягтрал багатай тул эзлэхүүн нь их юм. Тэгэхээр мөсөн талстууд эсийн бүрхэвчийг гэмтээх аюултай. Крионикийн компаниуд энэ бэрхшээлийг “шиллэх” аргаар шийдэхийг оролдож байна. Энэ нь мөсөн талст үүсэхээс сэргийлж, эсийг царцаах арга юм. Гэхдээ хорхой шавж, хүний жижиг судас шөрмөс зэргийг царцааж болж буй ч эрхтэн, цаашлаад хүний биеийг бүхлээр нь царцаана гэдэг одоогоор бүтэшгүй зүйл юм. Хүний тархи гэхэд хэдэн арван өөр өөр хэсэгтэй тул тухай бүрт нь тохирсон царцаах арга хэрэглэхээс өөр аргагүй.

Үүнээс гадна өөр нэгэн том бэрхшээл байгаа нь хүнийг царцаалаа гэж бодоход хэрхэн амь оруулах вэ гэдэг асуудал юм. Эд эсүүдэд нь суулгасан царцаах, хөлдөөх “программ”- ыг дараа нь хэрхэн ажиллагаагүй болгох вэ? -196 градус хүртэл хөлдөөсөн биеийг гэсгээхэд яг л шил шиг үйрэн унана. Ялангуяа мэдрэлийн 100 тэрбум эс тутамдаа 10 мянга гаруй холбогч эдтэй тархи гэнэтийн халуун, хүйтэнд яагаад ч тэсвэртэй байж чадахгүй. Мөн хүний эсийг бүрдүүлэгч бүх л төрлийн уураг, молекулын харилцан үйлчлэлийг гүн хөлдөөлт үгүй хийж орхино. Зарим эд, эсийг бүр устгаж ч мэдэх юм. Гэтэл чухам аль аль нь үгүй болж, золиослогдохыг эрдэмтэд ч таамаглаж чадахгүй байна. Тэд аливаа биетийг молекулын түвшинд шинжилдэг нано технологид л энэ бүхний хариулт бий гэж найдах болжээ. Харин нано технологийн үсрэнгүй хөгжил дэвшлийг хүлээх зуур хүнийг хөлдөөж, мөнхөлнө гэдэг цаг хугацааг зогсоох хүсэл, оршуулгын нэгэн өвөрмөц ёс төдий хэвээр байх нь.

4. Хөлдөөх арга хэр үнэтэй вэ?

Өөд болоочийн биеийг бүтнээр болон хэсэгчлэн хөлдөөх нь өөр өөр үнэтэй. Зөвхөн толгойг нь хөлдөөхөд 87 мянган ам.доллар бол бүтэн биеийг хөлдөөхөд 216 мянган ам.доллар болно.

Нас барсныхаа дараа хөлдөөлгөхийг хүссэн хүнээс л крионикийн компаниуд хөлдөөлтийн зардлыг гаргуулдаг дүрэмтэй. “Өвчтөн”-ий ар гэрийнхэн, найз нөхдөөс төлбөр авахыг хориглодог.

5, Крионикийн хөгжлийн түүх

  1. 1964 он: Америкийн физикч Роберт Эттингер “Мөнхийн төлөв” хэмээх ном хэвлүүлсэн нь хүн, амьтны биеийг хөлдөөж, хадгалах тухай анхны томоохон бүтээл болов.
  2. 1967 он: 73 настай сэтгэл зүйч Жеймс Бедфордын цогцсыг өөрийнх нь зөвшөөрөлтэйгөөр хөлдөөжээ. Түүний бие өнөө ч хөлдүү хадгалагдаж буй бөгөөд тэрбээр “крионик”-дуулсан анхны хүн юм.
  3. 1970-аад он: Өөд болоочдын цогцсыг хөлдөөж хадгалах анхны үйлчилгээний газрууд нээгдэв. Гэхдээ үйл ажиллагаа нь дэндүү өндөр өртөгтэй байсан тул олонх нь удалгүй хаагджээ.
  4. 2005 он: Эрдэмтэд жижиг биетэй хэд хэдэн нохойг гүн хөлдөөх аргаар клиник үхэлд оруулж, хэсэг хугацааны дараа амь оруулах туршилт хийсэн нь амжилттай болсныг зарлав.
  5. 2011 он: Крионикийн ухааны эцэг гэгдэх Роберт Эттингер 92 настайдаа таалал төгсөв. Тэрбээр 1976 онд өөрийн байгуулсан Крионикийн хүрээлэнд гүн хөлдөж, бөх нойрссон 106 дахь хүн болжээ.

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419