Сэтгэлээр унавал хараа муудах уу?
Хүмүүс янз бүрийн шалтгаанаар хараа нь мууддаг. Ялангуяа бидний амьдарч буй технологийн эрин зууны ололтууд нүдний хараа муудах гол хүчин зүйл болж байна. Харааг муутгадаг зүйлс байхад харааг сайжруулах лазер мэс засал зэрэг дэвшилтэт зүйлс ч бас бий. Гэвч орчин цагийн эрдэмтэд хараа муудах нь зөвхөн утас, компьютерын дэлгэц ширтсэнээс бус сэтгэл санаанаас болдог хэмээн үзжээ.
Хараа муудах асуудал сэтгэл зүйтэй холбоотой юу?
Холын хараа муутай хүн ирээдүйгээс айдаг бол ойрын хараа муутай хүн бодит зүйлээс эмээдэг. Хараа муутай байх нь сэтгэл зүйн асуудал гэж зарим судлаачид үзжээ.
Хараа муутай хүн гэхээр янз бүрийн шалтгаанаар гаж хараатай болсон хүн гэж ойлгогддог. Харин зузаан линз зүүсэн хүүхдийг харсан хэн ч удамшлын асуудал байгаа байх гэж таамагладаг.
Тэгвэл хол, ойрын хараа муутай хүмүүс шууд утгаараа өөрсдөө ямар нэг зүйлийг харахаас татгалзсан байдаг гэнэ. Канадын нэрт судлаач, сэтгэл зүйч Лиза Бурбо нүдний хараа мууддаг шалтгааны тухай ер бусын хувилбар дэвшүүлжээ.
Тэрбээр Квебек мужид хувь хүний хөгжлийн томоохон төвийг үүсгэн байгуулсан аж. Мөн дэлхийн есөн хэл дээр 22 оронд сая сая хувиар хэвлэгдсэн олон алдартай зохиолуудын зохиогч бөгөөд “Бие тань Өөрийгөө хайрла! гэж ярьдаг. Элдэв өвчин ба таагүй байдлын метафизикийн хамгийн зузаан ном” хэмээх бестселлер ном гаргажээ.
Хүний биеийн элдэв өвчний 75 хувь (багаар бодоход) нь сэтгэл зүй, сэтгэл хөдлөлтэй шууд холбоотой гэж эмч нар дүгнэдэг. Орчин үеийн хүн төрөлхтний гол асуудлуудын нэг болоод байгаа хараа муудах ч ялгаагүй сэтгэл зүйтэй холбоотой хэмээн эмч нар үздэг. Нүд бол сэтгэлийн толь гэж зүгээр ч нэг үг биш бололтой. Бурба болон бусад янз бүрийн мэргэжилтнүүд ч хараатай холбоотой асуудлыг сэтгэл зүйтэй холбож байна.
Муудсан харааг гадны нөлөөгүй сэргээж болох уу?
Хүмүүс хараа муутай гэдэгтэйгээ эвлэрч, түүндээ дасчихсан байдаг болохоор ямар нэг байдлаар хараагаа засахыг хүсдэггүй. Хүмүүс нүдний шилнээсээ хаана ч хагацахааргүй болтлоо хамааралтай болсон байдаг бөгөөд нүдний шилний цаанаас ертөнцийг таньж дассан байдаг.
Тиймдээ ч нүдний шил нөгөө талаараа бидний сэтгэл зүйн хамгаалалт болсон байдаг. Хүн харааныхаа гажгийг амьдралын нөхцөл байдал, сэтгэл зүйн өөрчлөлтөөрөө засч чадна. "Миний хараа сайн, би сайн харж байна, үүнээс илүү харах болно" гэж өөртөө итгэх хэрэгтэй. Мөн хараа сайжруулах элдэв дасгал хийх нь зайлшгүй. Та шилтэйгээ насан турш зууралдсаар байх уу эсвэл ертөнцийг байгаа чигээр нь төгс хардаг болмоор байна уу гэдгээ эргэцүүлээд үзээрэй.
Эх сурвалж: Science Daily