Коронавирусаас илүү аюултай шинэ төрлийн вирус Их Британид тархаж эхэлжээ
Коронавирусаас илүү аюултай шинэ төрлийн вирус Их Британийн зарим хотод хурдацтайгаар тархаж эхэлжээ. Тодруулбал, тус улсын 60 орчим бүс нутагт шинэ төрлийн вирус тархаж, 1000 орчим хүн халдварласан талаар Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок мэдэгдлээ.
Лондон, Кент, Эссекс, Хертфордширийн оршин суугчдаас арчдасын шинжилгээ авахад шинэ төрөл олноор илэрсэн байна. Тус вирус нь өмнөхөөс илүү аюултай учир вакцин төдийлөн нэмэр болохгүй байж магадгүй гэдгийг тэрээр анхааруулав. Мөн вирусыг ДЭМБ-д мэдээлж, гарал үүслийнх нь талаар эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийж байгаа юм байна.
Зарим судлаач коронавирус мутацид орж эхэлсэн хэмээн үзэж байгаа аж.
Энэ талаар доктор Жонатан Бэлл “Вируснуудын генетикийн мэдээлэл өөрчлөгдснөөр илүү хурдацтай тархах, вакцин болон эмчилгээг үр дүнгүй болгох тохиолдол байдаг. Гэхдээ энэ нь бүх төрлийн вирусанд нөлөөлөхгүй. Их Британид шинэ төрлийн вирус хурдацтай тархсан нь дээрх зүйлтэй холбоотой байж болзошгүй. Гэвч сайтар судалсны дараагаар вирус мутацид орсныг мэдээлэх шаардлагатай” гэж ярилаа.
Харин профессор Алан МакНалли “Энэ вирус өмнөхөөс илүү аюултай, хурдан тархдагийг нотлоогүй байна. Ямар ч вирус мутацид орж, өөрчлөгдөж л байдаг. Үүнийг нарийвчлан судлах шаардлагатай. Тиймээс тайван байх нь чухал” гэсэн юм.
Эх сурвалж:BBC