ЭМЯ: Шинээр таван тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 917 боллоо
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 14-нд улсын хэмжээнд 10,979 хүнд шинжилгээ хийсэн. Үүнээс таван хүний сорьцод халдвар илэрлээ. Тодруулбал, Сэлэнгэд хоёр, Улаанбаатарт хоёр, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг халдварын тохиолдол батлагдлаа. Эдгээр таван тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал бөгөөд 2, 3 дахь давтан шинжилгээгээр халдвар илэрсэн.
Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 464 боллоо.
Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тоо 917 болсон бөгөөд үүнээс 384 нь эдгэрсэн. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд байгаа 524 хүний биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 68, хөнгөн 450 байна" гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.15-НЫ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.15-НЫ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, December 14, 2020