ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 912 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллээ хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа "2020 оны 12-р сарын 12-ний өдөр 8574 хүнд PCR шинжилгээ хийхэд Сэлэнгэй аймагт ойрын хавьтлын 5 хүний 2-3 дахь удаагийн шинжилгээнд коронавирус илэрлээ.
Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Ингээд дотоодын нийт халдвар 459, манай улсад бүртгэгдсэн халдвар нийт 912 боллоо. Эдгэрсэн 384 байна" гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.14-НИЙ 11 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.14-НИЙ 11 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, December 13, 2020