Зөв дадлыг өөртөө хэрхэн хэвшүүлэх вэ?
Эрүүл амьдралын зөв дадалд суралцах нь өнөөгийн нийгэмд тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг билээ. Эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл хувь хүний амьдралын буруу хэвшил, зан үйлээс 55-60 хувь нь шалтгаалдаг болохыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага тогтоосон байдаг. Хэрэв бид амьдралын буруу хэвшлээ өөрчилж чадвал олон өвчнөөс сэргийлж чадахаас гадна стрессгүй аз жаргалтай амьдрах болно.
1. Аливаа сайн үйлсийн төлөө өөрийгөө магтаж урамшуул. Үүнийгээ өдөр бүр хийж дадал зуршил болгож хэвшүүл. Гурван өдрийн дараа таны сэтгэл тэгширч, эерэг өөдрөг болж, та өөртөө илүү ихээр хүндэтгэлтэй хандаж эхэлнэ.
2. Гэр бүл, найз нөхөддөө магтаалын үгс хэлж байгаарай. Магтаал хэлэхээсээ бүү ай, учир нь бидэнд анхаарал, сайн сайхан үг дутагдаж байдаг! Эмч нар чин сэтгэлийн үгс нь эргээд сэтгэл санааг сэргэхэд тусалдаг гэж хэлдэг.
3. Өдрийг сайхан өнгөрөөсөндөө талархаж сур. Энэхүү зан үйл нь бидний элэнц өвгүүдийн үеэс гаралтай юм.
4. Өглөө сэрээд заавал инээмсэглэж байгаарай. Энэ бол өөдрөг сайхан үзлээр цэнэглэж өгдөг маш сайн дадал техник шүү. Ямар ч ажил алба байсан ард нь даваад л гарна!
5. Хоол идэж байхдаа таатай сайхан зүйлсийг л бод. Энэ дүрэм нь ажлын ширээнийхээ ард юм илэн зажилж суугаа, компьютерийн дэлгэцийг ширтэж байгаа хүмүүст шууд хамааралтай юм шүү. Ажил төлийнхөө бэрхшээлтэй асуудлыг бодон хоол унд идэх гэж яарах, гүйж явангаа юм идэж ууж буй бүхэн хортой.
6. Бясалгал хий. Энэ маш хэрэгтэй зан үйл шүү! Та өөртөө хагас цаг хиртэй зав чөлөө гарган, өрөөнийхөө хаалгыг хааж байгаад, зүрх сэтгэлдээ хайртай зургуудаа дүрсэлж зурахтун (уул, ус далай, төрсөн нутаг ус, хайртай хүмүүсээ гм).
7. Өглөө ажил төрөл гээд гэрээсээ гарч явахаасаа өмнө гэр бүлийнхнийгээ тэвэрч байгаарай. Ингэхэд чинь хайртай хүмүүс чинь таны халуун дулаан хайр, халамжийг мэдрэх болно. Хүүхдэд ингэж хүрэх нь маш чухал бөгөөд энэ нь түүнд дэлхий ертөнц, хүмүүст итгэх жинхэнэ итгэлийг бий болгодог.
8. Таагүй асуудал гарсан ч гэлээ бүх зүйлээс эерэг зүйлийг хай. Гутлынхаа өсгийг хугалсан ч гэсэн та шинэ гутал худалдаж аваад л өмсчихнө. Албан тушаал ахиж дэвшдэггүй эрхэлсэн ажил чинь амар хөнгөн, хариуцлага багатай байх нь юу юунаас чухал.
9. Орой шүршүүрт ор. Ингэж байхдаа тааламжгүй бүх зүйл чинь устай хамт урсаж алга болж байна гэж төсөөлөн бодож байгаарай. Шүршүүр душ бол нэг ёсны цэвэрлэгээ юм.
10. Ширээний ард сууж байхдаа гэр бүлийнхэнтэйгээ харьцаж бай. Орой үдэш бүрт өөрийн хайртай хүмүүстээ өнгөрч буй өдрийнхөө талаар сайхан үгс хэлж байгаарай.
Эх сурвалж: naked-science.ru