Та өнгөрсөн шөнийн зүүдээ санаж байна уу?
Өглөө сэрээд бид зүүдээ хэрхэн санадаг вэ? Зарим хүмүүс яагаад зүүдээ санадаггүй вэ? гэдгийг судлаачид тогтоосон байна. Францын судлаачдаас бүрдсэн баг зүүдний хоёр төрлийг тогтоосны нэг нь зүүдээ санах юм. Бодит байдал дээр зарим хүмүүс өглөө босоод зүүдээ санадаг байхад зарим нь огтхон ч санадаггүй шүү дээ.
Судалгааны багийг удирдсан Судалгааны Төвийн Аспирант Перрин Руби зүүдний ялгааг ойлгож авахын тулд хоёр төрлөөр зүүдэлж байгаа хүмүүсийн тархины үйл ажиллагааг судалжээ. Улмаар зулайн гол судасны холбогч эд, уураг тархины мэдээлэл боловсруулах үйл ажиллагаа зүүдээ сайн санадаг хүмүүст маш идэвхитэй байдгийг судлаачид олж тогтоосон байна.
Уураг тархины үйл ажиллагаа нэмэгдэх тусам ой санамжинд зүүдийг кодчилж хадгалахад нөөлөлдөг байна. Түүнчлэн “зүүдээ санадаг хүн” унтаж байхдаа хоёроос дээш удаа сэрдэг бол “зүүдээ санадаггүй хүн” унтаж байхдаа сонсох эрхтэн нь илүү идэвхтэй байдаг гэж Неврологи-Сэтгэлзүйн Эм Судлалын сэтгүүл дээр гарсан судалгаанд өгүүлжээ.
Уураг тархины хариу үйлдэх чадвар нэмэгдэх нь шөнө нойр сэргэг үйл явцыг идэвхжүүлдэг бөгөөд богино хугацаанд хүн нойрноосоо сэрэх нь зүүдээ санах үйл явцад нөлөөлдөг байна.
Зүүдээ сайн санадаг хүмүүс зүүдээ санадаггүй хүмүүсээс илүү ой санамжиндаа зүүдээ зохицуулж чаддаг ажээ. Үнэндээ амарч буй уураг тархи шинэ мэдээллийг ой санамжиндаа тогтоох чадваргүй байдаг. Харин сэрснийхээ дараа мэдээллийг санах чадвартай болдог.
Уураг тархины хоёр тал нь гэмтсэн тохиолдолд зүүд санах үйл явц зогсдог гэж Өмнөд Африкийн сэтгэлзүйч Марк Солмс нэлээн эртний судалгаандаа дурджээ. Францын судалгааны багийн судалж гаргаж ирсэн шинэлэг зүйл нь хүн унтаж байхдаа болон сэрүүн байх үедээ зүүдээ санадаг болон санадаггүй хүмүүсийн хоорондох ялгааг олсон байна. Эдгээр хүмүүсийн зүүд санах ой санамж нь ялгаатай байдаг. Мөн зүүдлэх процесс өөр өөр байдаг ажээ.
“Үнэн хэрэг дээрээ зүүдээ санадаг хүн санадаггүй хүнээсээ илүү өргөн цар хүрээтэйгээр зүүдэлдэг” гэдгийг судалгааны баг дүгнэлт гаргасан байна. Эдгээр хүмүүсийн уураг тархины ялгааг нь судлаачид олж тогтоожээ. Судлаачид унтаж байгаа болон сэрүүн байгаа 41 сайн дурын оролцогчдын уураг тархины үйл ажиллагааг хэмжихдээ Позитрон Эмиссийн Томографийг ашигласан байна.
Оролцогчдыг хоёр бүлэгт хуваасан бөгөөд 2 өдөрт нь зүүдээ санадаг 21 оролцогч, мөн сард дунджаар хоёрхон зүүдээ санадаг 20 оролцогч гэж хуваажээ. Зүүдээ санадаг оролцогчид сэрүүн байхдаа болон унтаж байхдаа магнайн урд ясны гаргуун дунд хэсэг болон зулайн гол судасны холбогч эдэд уураг тархины үйл ажиллагаа идэвхтэй явагдаж байсан гэнэ.
Эх сурвалж: sciencedaily.com