Ангараг гараг дээрх метан бодисын нууц

Ангараг гараг дээрх метан бодисын нууц

НАСА-ийн ""Curiosity"" хөлөг ангараг гараг дээр хэмжилтүүд хийсний үр дүнд нэгэн сонирхолтой үр дүнд хүрчээ. Тэр нь тус хөлөг дээр дайгдаж улаан нүдэн гариг дээр орчсон олон нарийн мундаг багажнуудын нэг нь тус гаригийн агаарын дээжнээс жаахан аваад найрлагыг нь хэмжээд үзсэн чинь метан гэх бодис огт илэрсэнгүй.

Юуны өмнө урьд нь дэлхийн гадрагаас болон сансараас хийсэн хэмжилтүүд нь тус гаригийн агаар мандалд тодорхой хэмжээний метан байна гэдгийг харуулж байсан юм. Эдгээр хэмжилтүүд нь нарнаас ангараг гариг дээр очиж ойгоод бидэн дээр ирэх гэрлийг “задалж" харах замаар буюу нилээн шууд бус байдлаар хийгдсэн гэж ойлгож болно. Тиймээс урьд нь метаны ул мөр ангарагаас ойн ирэх гэрэл дотор байсан байхад яагаад яг агаар мандалаас нь дээж аваад хэмжихэд илэрсэнгүй вэ гэдэг нэг асуудал байна.

Үүнээс арай илүү чухал ач холбогдолтой шалтгаан гэвэл метан нь амьд организмтай шууд холбогддог бодис юм. Жишээ нь манай гаригийн агаар мандал дахь метаны 90-ээс илүү хувийг амьд организмууд бий болгодог (одоо цагт хүний үйл ажиллагаа ихэнхийг нь бий болгож байгаа).

Тиймээс л дээр үеийн хэмжилтүүд метаны ул мөр анх олоход олон хүмүүс анагараг гаригийн хаа нэгтээ метаныг боловсруулж бий болгодог амьд биетүүд заавал байгаа даа хэмээн итгэж байсан нь тэр. Даанч маш нарийн хэмжилт одоо метан илрүүлээгүй гэхээр түүнийг боловсруулж ялгаруулдаг метаболизмтай бактерийн төрөл ангараг гариг дээр орших магадлал тун бага гэдгийг илтгэж байна.

"Curiosity" нь 2012 оны 10-р сараас 2013 оны 6-р сар хүртэл нийтдээ 6 удаа агаар мандалаас нь дээж авч хэмжиж үзсэн бөгөөд, тус  хэмжилтийг хийсэн төхөөрөмжийн маш өндөр нарийвчлалаас нь дүгнээд хэлбэл ангарагийн агаар мандалд метаны эзлэх хэмжээ нь нэг тэрбум хуваасны нэгээс хэтрэх ёсгүй аж – маш маш бага л гэсэн үг. Хуучин хэмжилтүүд нь нэг тэрбум хуваасны 7-45 хавьцааг метан эзэлнэ гэж илрүүлсэн юм.

Тэхээр энэ зөрөөтэй хариунуудыг илтгэж байгаа хэмжилтүүдийг юу гэж ойлгох вэ? аль нэг хэмжилтийг нь хийх явцад эсвэл боловсруулах явцад алдаа гарсан уу? эсвэл метан жилийн зөвхөн зарим үед хэмжигдэх хэмжээнд хүрээд бусад үед маш бага байдаг уу? эвсэл метаныг устаж үгүй болгодог бидний мэдэхгүй ямар нэгэн процес байна уу?

Аливаа хэмжилт нь олон янзын арга замаар ахин дахин нягтлан шалгагддаг учир ер нь алдаа гарсан байх магадлал тун бага, ялангуяа "Curiosity"-ийн хэмжилтүүдийн хувьд. Дээр үед дэлхийн гадрагаас болон сансараас хийгдсэн хэмжилтүүдийн хувьд алдаа гарсан байх магадлал бас маш бага хэдий ч судлаачид ахин нягталж үзэж байгаа байх.

Метан бүтэн жилийн турш ялгардаггүй зөвхөн зарим улирал үед л гаригийн зарим нэг хэсэгт гэнэт ялгардаг байж болно. Гэхдээ тийм байлаа ч гэсэн ангарагийн агаар мандалын бүтэн холилдох хугацаа нь ойроцоогоор 1-2 сар. Өөрөөр хэлбэл хичнээн метан гаригийн нэг буланд жилийн нэг үед ялгардаг байлаа ч гэсэн 1-2 сарын хугацаанд нийт агаар мандалд холилдсон байх ёстой гэсэн үг. "Curiosity"-ийн хэмжилт нь бүтэн 6 сарын туршид хийгдсэн учираас энэ нь хэмжилтийн зөрөөний шалтгаан байж таарахгүй.

Метан нь манай нарны аймаг дахь хамгийн нийтлэг гидрокарбон (устөрөгч болон нүүрстөрөгчийн атомуудын нийллэг) бөгөөд нэг нүүрстөрөгчийн атом болон дөрвөн устөрөгчийн атомоос бүрдэнэ. Анагараг гаригийн агаар мандалд метаныг устгадаг яг тодорхой процесийг бид мэдэхгүй, гэхдээ агаар мандалаас сансарт алдагдаж болно. Даанч ингэж алдагдах хугацаа нь хэдэн 100 жилээр хэмжигдэх учираас мөн хэмжилтийн зөрүүг тайлбарлах шалтгаан нь байж таарахгүй. Метан маш амархан газарт шингэдэг гэх таамгийг хэсэг судлаачид сүүлийн хэдэн жилд дэвшүүлээд байгаа боловч тэгдэг гэх тодорхой баримт хараахан олдоогүй байна.

Нөгөө талаас метан нь зөвхөн биологийн шалтгаанаар бий болохгүй, геологийн янз бүрийн шалтгаанаар бас бий болж болно, бүр солироор ч гэсэн дамжиж агаар мандалд нь хүрж очих бололцоотой. Хуучны судалгаануудаас хархад ангарагийн агаар мандалд жилд ойролцоогоор 10-20 тонн метан зөвхөн солироор дамжиж ордог.

Энэ нь хэдий их хэмжээ мэт санагдаж байвч дэлхийн агаар мандалд солироор дамжиж үүнээс 50 сая дахин их метан жил болгон орж ирдэг байна.

Гэхдээ энэ "Curiosity" хөлгийн хэмжилтээс болоод ангараг дээр амьдрал байхгүй гэж сэтгэлээр унах арай эрт байна. Энэ нь зөвхөн метан ялгаруулдаг бактерийн төрөл зүйл ангараг дээр байх магадлал нь бага гэдгийг л илтгэж байгаа төдий. Метан огт ялгаруулдаггүй метаболизмтай маш олон төрлийн бактерууд дэлхий дээр байдгийн адил ангараг дээр ч гэсэн байж болно.

Эх сурвалж: innovationnewsnetwork.com

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419