Сү.Батболдын Америк дахь хөрөнгийг царцаах шүүх хурал Нью-Йорк хотод зарлагджээ
Монголын Засгийн газар Ерөнхий сайд асан Сүхбаатарын Батболдыг тус улсын хамгийн том хоёр уурхайд холбогдох 400 зуун сая ам.долларын хээл хахууль авсан, хууль бус гүйлгээ хийсэн хэргээр шүүхэд өгсөн тухай “Offshorealert” сайт дээр мэдээлсэн байна.
Монгол улсын экс Ерөнхий сайдад холбогдох хавтаст хэрэг Нью-Йорк хотын шүүхэд арваннэгдүгээр сарын 23-нд нээгдсэн хэмээн тус мэдээлэлд дурджээ. Мөн Хонконг, Лондонд нээгдсэн хэргүүдтэй төстэй Нью-Йоркын шүүх дээрх тус нэхэмжлэлээр Монголд шалгагдаж буй гол хавтаст хэргийг шийдэгдтэл Сү.Батболдын хөрөнгүүдийг царцаах хүсэлт гаргажээ.
"Offshorealert" сайт дээрх Сү.Батболдыг шүүхэд дуудсан тухай мэдээлэл
Нью-Йоркийн дээд шүүхийн шүүгч Барри Остражер нэхэмжлэгчдийн хөрөнгө царцаах хүсэлтийг ирэх нэгдүгээр сарын 6-ны 9 цаг 30 минутаас сонсохоор товложээ.
Нэхэмжлэгч тал буюу Монголын Засгийн газар, төрийн өмчит уул уурхайн компаниудыг хариуцсан агентлагаас тус хоёр уурхай болон Сү.Батболдын хамаарал бүхий хуурамч компаниуд хоорондын тохиролцоог хүчингүй болгох, тэдгээр нууц гэрээнээс олсон ашгийг хамтрагч талуудаар буцааж төлүүлэх, бусад хохирлыг нөхөн төлүүлэх хүсэлт гаргасан байна.
Нэхэмжлэлийн нийт мөнгөн дүн дор хаяж 500 зуун сая ам.долларт хүрэх магадлалтай гэнэ.
Нью-Йоркын шүүхэд Сү.Батболд зэрэг хүмүүсийг дуудсан баримт
2010 оны гэрээг эргэж харах шаардлага Сү.Батболдын эсрэг нэхэмжлэлд мөн холбоотой байх магадлалтай. Нью-Йоркын шүүхэд гомдол гаргасан тал “Оюу Толгой уурхайд Засгийн газраас үзүүлсэн дэмжлэгийн хариуд 2010 онд Айванхоуд холбогдох этгээдүүдээс нууцаар хууль бус хахууль болох 400 сая ам.доллар авсан” гэж дурджээ.
Нэрд гарсан хувийн мөрдөгч Жюлс Кроллын тусламжтайгаар нэхэмжлэгчид Сү.Батболд болон түүний гэр бүлийн Хонконг дахь нийт 30 гаруй сая ам.долларын үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг Хонконгийн шүүх царцаасан гэнэ.
Сү.Батболд болон Нью-Йоркийн хавтаст хэрэгт дурдагдсан бусад холбогдогчоос ямар нэг тайлбар одоогоор хийгээгүй байна.
Нью-Йоркйн шүүхийн вэбсайт дээрх хэргийн материалтай ЭНД дарж танилцана уу.
Эх сурвалж: offshorealert
ХҮН БҮР СОНСООРОЙ НУУСАН МАШ ИХ ХӨРӨНГИЙГ НЬ ГАДНЫ СЭТГҮҮЛЧ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ИЛЧИЛЖЭЭХҮН БҮР СОНСООРОЙ #МОНГОЛЧУУДААС ТҮҮНИЙ НУУСАН БАЙСАН МАШ ИХ ХӨРӨНГИЙГ НЬ ГАДНЫ СЭТГҮҮЛЧ ЭРЭН СУРВАЛЖИЛЖ ИЛЧИЛЛЭЭ СҮ.БАТБОЛД ГЭЖ ЭНЭ ОФФШОРЧИН ЭТГЭЭД УИХ-ЫН ТУСГАЙ ХЯНАЛТЫН ДЭД ХОРООНЫ ДАРГА БОЛСОН БАЙНА. НЭН ДАРУЙ ЭНЭ ХАРИУЦЛАГТАЙ АЖЛАА ӨГӨХ ЁСТОЙ, ДАРАА МОНГОЛЫН АТГ ШАЛГУУЛ
Posted by DMNN on Thursday, December 10, 2020