"Instagram" хэрэглэгчдээ гар утасны камераар нь дамжуулан тагнадаг уу?
"Instagram" аппликэйшнийг ашиглан хэрэглэгчдээ зах зээлийн судалгаа хийх зорилгоор тагнасан гэх хэргээр "Facebook" компанийг хэрэглэгч нар нь шүүхэд өгсөн билээ.
Өнгөрсөн 7-р сард "Instagram"-ийн хэрэглэгчид өөрсдийн "iPhone" ухаалаг утас дээрх "FaceTime" аппликэйшн зөвшөөрөл өгөөгүй байхад ажллаж урд талын камер нь ассан байгааг анзаарч эхэлжээ. Хэрэглэгчид "iPhone" утсан дээрээ iOS үйлдлийн системийн 14 Beta хувилбарыг татаж авсны дараа ингэж эхэлсэн тухай мэдэгдсэн байна.
"Facebook" өмнө нь энэ асуудлыг системийн гарсан алдаа байсан ба "Instagram" аппликейшн нь зөвшөөрөлгүй камер ашиглаагүй гэж мэдэгдэж байжээ.
“Instagram" аппликейшн нь ухаалаг утасны камерын функц нээлттэй байгаа үед зөвшөөрөлгүйгээр камерлуу байнга нэвтэрч хэрэглэгчдийг хянаж байдаг. Мөн “Instagram"-ын эзэмшигч "Facebook" компани нь "Хэрэглэгчдийнхээ хувийн нууцлалд халдахаас гадна үнэ цэнэтэй, мэдээллүүдийг цуглуулж зах зээлийн судалгаа хийдэг” гэж АНУ-ын Сан-Франциско дахь дүүргийн шүүхэд Нью Жерси мужийн "Instagram" хэрэглэгч Бриттани Кондит гаргасан нэхэмжлэл дээрээ дурджээ.
Харин "Facebook" энэ 11-р сард "iPhone" хэрэглэгчдэд ирсэн камерын ашиглаж буй мэдэгдэл алдаа байсан бөгөөд эдгээр тохиолдлуудад бид таны камер руу нэвтрэх эрхгүй учраас таны ямар ч мэдээллийг бид хүлээж аваагүй" гэж мэдэгдсэн байна.
Камер нь орчин үеийн хүмүүст үнэт мөчүүдээ хадгалж авах, нийгмийн харилцаанд ороход чухал үүрэг гүйцэтгэдэг боловч энэ технологи нь мөн өндөр эрсдэл дагуулдаг. 2019 онд хэрэглэгчид "Facebook" аппликейшн нь зөвшөөрөлгүйгээр камер асаан мэдээлэл цуглуулсан болохыг мөн анзаарч байсан бөгөөд "Facebook" үүнийг мөн л нэг техникийн алдаа гэж мэдэгдэж байжээ.
Гэхдээ үнэхээр нөхцөл байдал тийм байлаа ч "Facebook" компани зөвхөн програмд алдаа гарсан гээд зүгээр суулгүй үүсээд буй нөхцөл байдалд залруулга хийх ёстой гэж олон нийт үзэж байгаа юм.
2016 онд "Facebook"-ын Гүйцэтгэх захирал Марк Цукерберг зөөврийн компьютерийнхаа вэб камерыг хааж наалт наасан байсан нь нэгэн бичлэг дээр санаандгүй үлдсэн нь олон нийтийг шуугиулж байсан билээ.
Эх сурвалж: independent.co.uk