Цэвэршилтийн үеийн сэтгэл санааны хямралыг хэрхэн давах вэ?
Эмэгтэй хүн насан туршдаа дааврын тогтолцооны өөрчлөлттэй холбоотой сэтгэл санааны өөрчлөлтүүд гардаг билээ.
Өсвөр нас, нөхөн үржихүйн нас, цэвэршилтийн өмнөх үе, цэвэршилтийн үе, цэвэршилтийн дараах үе гээд эдгээр үе бүр дээр даавар өөр өөр түвшинтэй байдаг. 45 наснаас дээш болж ирэхэд өндгөвчний үйл ажиллагаа буурсантай холбоотойгоор эстроген, прогестерон даавар буурч эхэлнэ
Энэ үеэс эхлэн дааврын дутагдалтай холбоотой шинж тэмдгүүд илэрч эхэлдэг. Ялангуяа эстроген, прогестерон даавар 50 дээш насанд огцом буурсанаас цэвэршилтийн шинж тэмдэг тод илэрнэ. Мөн их стресстэй байгаа нөхцөлд сэтгэл санааны талаас илрэх зовиур ихэсдэг байна.
Цэвэршилтийн насны эмэгтэйчүүдэд сэтгэл санааны хямрал илэрч болно.
1. Сэтгэл түгших
Энэ ямар ч шалтгаангүйгээр гэнэт айдас түгшүүр мэдрэгдэж , санаа зоволт үүсдэг. Жишээ нь гэнэт хүүхэддээ санаа зовох, ажилдаа санаа зовох, хайртай дотны хүнээ аюул осолд орчихвий гэх мэт бодлууд гэнэт гарч ирэн, айх мэдрэмж төрөх
2. Гэнэт сөрөг бодолд автах
Ямар нэг улигт бодол, төсөөлөл буюу улигт дурсамж хүний санаа зоригоос гадуур хар аяндаа үүснэ.
Аяндаа үүсэж байгаа тэдгээр улигт бодол санаа, төсөөлөл буюу дурсамжууд тухайн хүний сэтгэлийг маш хүчтэй түгшээнэ. Гэнэт орж ирсэн шигээ гэнэт л алга болдог. Энэхүү үйл явдал 3 сараас дээш үргэлжилсэн тохиолдолд энэхүү бодлыг арилгах, сэтгэл санаагаа амраах хэрэгтэй.
3. Шалтгаангүйгээр ядрах
Амархан ядрах, ажлын бүтээмж буурах, анхаарлаа төвлөрүүлэх чадвар буурах, сэтгэл санаа тогтворгүй болох, уур хүрэх, сайн сайхан зүйлд баярлахгүй болох, нойргүйдэх зэрэг сэтгэл цочрох-сульдах шинжээр илэрдэг эмгэг.
4. Сэтгэл гутрах
Сэтгэл санаа тогтворгүй болж, амархан гуниглах шинжээр илэрнэ. Хэрэв танд дээрх шинж тэмдгийн ихэнх нь илэрч байгаа бол та өөрийн бие, мах бод сэтгэл санааг анхааралдаа авах цаг болсныг илтгэж байна.
Мэдрэлийн ядаргаа нь ихэвчлэн архаг, ядаргаа, стресс, байнга юм бодох, байнгын асуудалтай байх зэргээс үүддэг. Тиймээс мэдрэлийн ядаргааг тайлахын тулд дараах зүйлсийг анхаараарай.
Үүнд:
- Эрүүл зөв хооллох
- Хоногт 8-аас дээш цаг чанартай, тухтай орчинд унтаж амрах
- Тайвшруулах, дасгал бясалгал хийх
- 7 хоногт 3-4 удаа 30 минутын турш идэвхтэй хөдөлгөөн хийх
- Стрессээ бууруулах, шийдэгдэхгүй байгаа асуудлыг барьж аваад заавал ямар нэг шийдэлд хүрэх
- Сэтгэлээ тайван байлгах
- Цэвэр агаарт гарах
- Ажил амралтаа зөв зохицуулах
Эдгээрээс гадна хамгийн гол нь өдрийн ядаргааг хуримтлуулалгүйгээр тухайн өдөрт нь тайлж сурах хэрэгтэй. Хуримтлуулсан ядаргаа нь архагшиж, бие мах бод, сэтгэл санааг доройтуулдаг.
Эх сурвалж: naked-science.ru