ЭМЯ: Шинээр 5 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 898 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээлэлээ хүргэлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Улаанбаатар хотод 5 шинэ тохиолдол илэрч нийт бүртгэгдсэн тохиолдол 898 боллоо.
Нийт 384 хүн эдгэрсэн ба 505 хүн эмчлэгдэж байна. Эмчлэгдэж байгаа хүмүүсээс нэг хүний бие маш хүнд, 6 хүний бие хүнд байна.
Ингээд нийт:
- Улаанбаатар хотод - 133
- Дархан-уул аймагт - 45
- Сэлэнгэд - 207
- Орхонд - 25
- Говьсүмбэрт - 4
- Дорноговьд - 31
- Архангайд 3 тохиолдол бүртгэгдээд байна.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.10-НЫ 11:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.10-НЫ 11:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, December 9, 2020