CAAK ӨНЦӨГ: "Viral hit" буюу цахим ертөнцөд нэрд гарсан контентууд хэрхэн бүтдэг вэ?
"Viral" хэмээх үгийг орчуулвал "вирусын, нянгийн" гэсэн утгатай болохыг мэдэж болно. Тэгвэл сая сая хүмүүсийн дунд яг л вирусын халдвар мэт хоромхон зуур тархаж, алдарших видео контентийг "viral hit" гэх болжээ. "Youtube"-ын шинжээч Кевин Алока видео бичлэгүүдийг зөвхөн "үзэх" ажил хийдэг бөгөөд өөрийгөө энэ дэлхийн хамгийн өвөрмөц мэргэжилтэй хүмүүсийн нэг хэмээсэн байдаг.
Иймэрхүү шинэ ажил мэргэжил бий болоход "viral hit"-үүд чухал үүрэг гүйцэтгэж байна. Ингээд тэдгээр нь хэрхэн төрдөг талаар Кевин Алокагийн хийсэн дүгнэлтийг сонирхоцгооё.
Хүн бүхэн нэр алдартай болохыг хүсдэг ч бодит байдалд ийм аз тун цөөхөн хүнд тохиодог. Гэхдээ итгэхэд бэрх ч хүсвэл маш богино хугацаанд од болох боломж хэн бүхэнд бий. Үүний тулд юу хийх хэрэгтэй вэ.
Өнөөдөр "Youtube" сайтад секунд тутамд 60 цагийн видео бичлэг шинээр нэмэгдэн орж байна. Тэдгээрээс тун цөөхөн нь саяас дээш тооны хандалт авдаг. Үүнд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байгаа юм. "Yosemite" үндэсний цэцэрлэгт хүрээлэнд давхар солонго татсан байгалийн үзэгдлийг дүрслэх видео бичлэг 2019 онд 23 сая хандалт авчээ. Гэхдээ уг бичлэг мөн оны 1-р сард "youtube"-д орсон боловч 7 сарын хугацаанд хандалтын тоо бараг тэг байсан гэхэд хилсдэхгүй. Гэтэл 7-р сараас энэ тоо өдөрт 400 мянгад хүрэх болов.
Хандалтын тоо ингэж огцом өсөхөд юу нөлөөлөв. Америкийн телевизийн нэртэй хөтлөгч, хошин шогч Жимми Киммел уг бичлэгийг твиттер хуудсандаа хуваалцаэ "миний найз Тодд энэ дэлхийн хамгийн хөгжилтэй видеог оллоо гэсэн, магадгүй түүний туйлын зөв байх" хэмээн жиргэсэн нь ингэж их хандалт авахад нь нөлөөлжээ. "Viral hit" төрөхөд хэн нэгэн нөлөө бүхий хүн буюу "түгээгчид" чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Rebecca Black - Friday
10-аад жилийн өмнө 13 настай дуучин Ребека Блэкийн "Friday" дуу гарсан даруйдаа 100 сая гаруй хандалт авч байсан билээ. Тухайн үед олны танил бус хүн ийм хэмжээний хандалт авна гэдэг боломжгүй зүйл мэт байлаа. Бичлэг 2011 оны 2 сарын сүүлчээр "youtube"-д орсон боловч 20-иод хоногийн турш ямар ч хандалт аваагүй байв.
Харин дараа сарын 10-нд нэгэн телевизийн хошин шогийн хөтөлбөрт ишлэгдэж, блог, нийгмийн сүлжээнүүдээр яригдах болжээ. Хэн нэг нь олон хүнд хүрэх боломжийг нээж өгвөл бичлэг тэр дороо тархах болно. Өнөөдөр энэ дууны 10 мянган өөр өөр хувилбар бүтээгдээд байна. Дуу зөвхөн Баасан гаригаар хязгаарлагдсангүй, долоо хоногийн бүхий л гаригийн тухай хувирган дуулагдах болов. Бүр хэтэрхий утгагүй санагдах хувибарууд ч бас гарсан байдаг.
Өөр нэг жишээ бол "Nyan cat" хэмээх муур юм. Нэгэн муурын хүүхэлдэйн богино хэмжээний хөдөлгөөнт дүрс хөгжмийн аянд давтагдан тоглогддог бичлэгийг хэдхэн жилийн өмнө мэдэхгүй хүн байхгүй байлаа. Тэр ч байтугай 3 цаг үргэлжлэх хувилбар нь 40 сая хандалттай болсон байдаг. Хүмүүс бичлэгийг "ремикс" хийн франц, япон, орос гэх мэт олон улсын хувилбарууд ч хийгджээ. Муурын бичлэгийг муур ч үзэж байна. Муурын бичлэг үзэж байгаа бичлэгийг өөр муур ч бас үзэж байна.
Энэ бүхэн үзэгчид нь өөрсдөө хамтран бүтээлцдэг, улмаар үзэгчид нь өөрсдөө үнэлэлт өгч, нэрд гарах эсэхийг шийддэг шинэ урлаг буюу соёлын шинэ төрөл зүйл үүссэнийг харуулж байна. "Viral hit" төрөхөд 3 хүчин зүйл шаардлагатай.
Эхнийх нь түгээгчид буюу хэн нэгэн нэр алдартай хүний нөлөө юм.
Хоёр дахь нь олон нийтийн оролцоо юм.
Гурав дахь нь бага зэргийн өвөрмөц санаа, хөгжилтэй, хошин илэрхийллийг агуулж байх явдал юм.
Гэхдээ интернет дээр "Viral" видеонууд ашиглан алдар нэртэй болох нь тийм ч амар зүйл биш. Өмнө нь танигдаагүй контент бүтээгчид нэрд гарахын тулд дор хаяж нэг бүтээл нь сая хандалт авах хэрэгтэй байдаг бөгөөд энэ нь цэвэр азаас шалтгаалдаг.
Энэ шударга бус мэт санагдаж болох боловч ихэнхдээ юу яг ямар контент "Viral" видео болох вэ гэдгийг тодорхойлох гэсэн судалгаа бүхэн төдий л амжилтанд хүрээгүй байна.
Гэхдээ "Viral" видео ямар агуулгатай байхыг тодорхойлж чадаагүй байгаа ч гэсэн ийм контентууд дунд нийтлэг тохиолддог зарим зүйлс байдгыг хэрэгтэй. Үүний тулд 2 зүйлийг санах хэрэгтэй.
Нэгдүгээрт, зөвхөн "Viral" контент хийхийг зорих нь ерөнхийдөө тийм ч сайн санаа биш юм. Аль болох олон хүнд хүргэх контент бүтээх, "Viral"контент бүтээх гэдэг нь өөрөө 2 өөр ойлголт. Хэрвээ та цаашид контент бүтээхийг хүсч байгаа бол бага багаар үзэгчдээ татахыг оролдох хэрэгтэй. Харин "Viral" контентоор нэрд гарсан хүмүүсээс гарын 10 хуруунд багтах нь л үзэгчдээ хадгалж үлдсэн байдаг юм.
Хоёрдугаарт, танд "Viral" видео хийж өгч чадна гэж амласан хүн худлаа ярьж байна. Агуулга нь үнэндээ "Viral" болоход хангалттай гэсэн баталгаатай томъёо байхгүй.
Ингээд "Viral" контентуудад нийтлэг тохиолддог зүйлсийн талаар хүргэе.
1 Хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөсөн
Ерөнхийдөө "Viral" контент нь хүмүүсийн сэтгэлийг богино хугацаанд хөдөлгөсөн ямар нэг зүйлийг агуулсан байдаг. Энэ нь заавал эерэг сэтгэл хөдлөл байх албагүй. Харин уур, эгдүү хүргэм зүйлс илүү хурдан хүмүүст хүрч байгааг сошиал ертөнцөд амьдардаг хүмүүс сайн мэдэх байх. Гэхдээ хүмүүсийг баярлуулсан зүйлс ч мөн ижил хэмээнд тархах нь бий.
Дээрх бичлэг "Viral" болсон шалтгаан нь видеон дээрх эмэгтэйн инээд хүмүүст таалагдсанаас болсон юм.
2 Хэнд хүргэхээ тооцоол
Хэрвээ та өөрийн гэсэн үзэгчдийг бий болгохыг хүсч байгаа бол яг хэнтэй хаана контентоо хуваалцахаа мэддэг байх хэрэгтэй. Аль болох олон хүнд хүргэхийн тулд олон газар бус яг тухайн зүйлийг сонирхох газар хуваалцах нь хамгийн чухал
Дээрх видеон дээрх бүсгүй олон сайтууд дээр бүжиглэж сурч байгаа бичлэгээ тавьсан ч тийм олон хүн үзээгүй байна. Харин "Reddit" сайт дээрх бүжиг сонирхогчдын бүлэг дээр хуваалцсаны хүчээр олон сая хандалт авч чаджээ.
3 Богино хэмжээ
Дижитал эринд хүн бүрийн анхаарлаа төвлөрүүлэх чадвар муудаж байгаа. Тиймээс богино хугацаанд хүнд ямар нэг сэтгэгдэл төрүүлдэг байх нь хамгийн чухал.
Дээрх видео 10 секундын дотор хүмүүсийг инээлгэж чадсан тул олон саяын хандалт авчээ.
4 Цагаа олох
Ямарваа нэгэн контент хэзээ ч бүтээгдсэн бай хамаагүй. Тухайн үед дэлхий ертөнцөд юу болж байгаагаас шалтгаалан хүмүүс түүнтэй холбоотой зүйлсийг эрэлхийлдэг бөгөөд хуучин ч байсан өөрт таалагдсан зүйлээ бусадтай хуваалцдаг юм.
Жишээ нь дээрх бичлэг нь Ковид-19 өвчний тархалт ид эрчимжиж байх үед нэрд гарсан билээ. Хүмүүс олноороо үхэж байх үед цахим хэрэглэгч нар түүнтэй холбоотой хэрнээ хөгжилтэй зүйлсийг эрэлхийснээс ийм байдал үүссэн хэрэг.
Эцэст нь дээрх бичлэгүүд нь "Viral" контент бүтээх тодорхой дараалал, арга гэж байхгүй, тухайн контентын чанар ч хамаарахгүй. Харин зөв газраа зөв цагтаа зөв хэмжээтэй байсан уу гэдгээс л шалтгаалах юм.
Эх сурвалж: BBC, Ted Talk, Lemonlight
Хэрвээ танд манай Caak Өнцөг таалагдсан бол өмнөх дугаарыг доорх линкээр орж үзээрэй