Үхэл гэж юу вэ?

2020-12-09, 14:19 Нийтлэл 1,145 1
Үхэл гэж юу вэ?

– Тэгвэл тэр Энтропи нь өсөөл байвал яах уу? Өссөөр байгаад дээд утгадаа хүрнэ гэж байх уу?

– Бид яагаад ийм том биетэй вэ?

Дээрх асуултыг бодож олсон хүн бол нэрт физикч Erwin Rudolf Josef Alexander Schrödinger юм.
Ер нь мань мэтийн жирийн хүмүүсийн хэзээ ч юм гэж анзаарахгүй зүйлсийг хараад, физикч хүн хээв нэг эрүү нь мултран гайхаж явдаг шиг байгаа юм.

Гэхдээ л ийм асуулт олоод зохиоцон байхад, жирийн бидэнд ч хангалттай сонирхолтой байдаг.

Юуны өмнө, ийм том гэдэг нь ширхэг атомтой харьцуулахад юм. Ширхэг атомын диаметр нь ойролгооцоор 1 – 2 ангстром (метрийг 10,000,000,000 хуваасны нэг). Амьдралдаа ангстром гэж сонсоогүй бол нанометрийн 1/10 гэвэл амархан цээжлэгдэнэ. Эсийн диаметр гэвэл 300,000 – 400,000 ангстром.

Гэхдээ үүнийг нарийвчлалтайгаар ойлгож цээжлэх гээд яахав. Зүгээр л
– Пээ, хүн чинь атомын хажууд ийм үлэмж аварга том байсан юм уу
гэдгийг л мэдэрчих. (хүний өндөр л гэхэд, атомын диаметрээс 16 - 18 тэрбум дахин урт)

– Ингэхэд тэр атом гээчийг яг нүднийхээ өмнө гаргаж ирээд дагуулаад ажвал юу харагдах бол?

Тэнд үнэнхүү байж боломгүй "зоргоороо нөхдүүд" алив цаашаа алив наашаа гээд зүүлэгтээд явж байдаг гэнэ.
Тэдний хөдөлгөөнийг урьдчилж тааж хэлэхийн арга байхгүй. Ёстой нөгөө эмх замбараагүй гээч юм дүрээрээ тэнд ноёлж байдаг. Тэдгээр зоргоороо нөхдүүдийн ганц эгшинг ажиглахад, тэдэн дотор орчин үеийн физикийн суурь хуулиудыг хэнэг ч үгүй нулимагсад тоймгүй олноороо харагдана. Зарим нь зүгээр л татах хүчний чанх эсрэг зүг өнхөрнө, усны урсгалыг шууд сөрж сэлнэ. Цэцэрлэгийн хүүхэд ч тэгж тэнэгтэж болдогийг мэдэхгүй дээ.

Эндээс гарч ирэх асуудал бол
– Тиймэрхүү зоргоороо нөхдүүд ер нь хэр олон байдаг бол?
Яагаад энэ асуудал вэ гэвэл
– Ийм сонин үгэнд ордоггүй зоргоороо нөхдүүд хүний биенд олон байх юм бол, яаж бидний энэ эмх журамтай, төгс төгөлдөр, дур булаам, тачаангуй бие махбод маань оршин тогтнох билээ?

Тэгтэл, ийм зоргоороо нөхдүүдийн хувь хэмжээг тун чиг амархан тооцоолж болдог юм байна. Үүнийг "язгуурын дүрэм" гэдэг. 100 ширхэг атом байвал, түүн доторх зоргоороо нөхдийн тоо нь 100–гийн язгуур буюу 10 ширхэг байна гэсэн үг.

100–с 10 нь сахилгагүй бол тэрийг ямар эмх журам гэхэв. Харин энэ тоог ихэсгэвэл байдал өөр өө.
100–гийн язгуур 10 (10%)
10,000-ийн язгуур 100 (1%)
1,000,000–ын язгуур 1,000 (0.1%)
100,000,000–ын язгуур 10,000 (0.01%)
Өөрөөр хэлбэл тоо ихсэхийн хэрээр зоргоороо нөхдийн эзлэх хувь багасдаг байх нь.

Одоо та хүн ийм том биетэйн учрыг нэгэнт гадарласан болов уу.
Бид асар олон атомоос тогтдог учраас л, биеийн хэлбэр дүрс, эмх журмаа хадгалж чаддаг.
Гэж Schrödinger гуай онолджээ.

Үнэндээ атомууд хүний биенд ороод ирэхээрээ л учир зүггүй Хойд Солонгосын парад шиг жагсаад явчихдаггүй аж. Бас л тонгочсоор л байна. Гэвч хүний биенд нэгэнт тогтсон байгаа тэр эмх журмыг нулимагсдын тоо нь, нийт олонхтой харьцуулахад өөрөө нулимаж болохуйц жижигхэн тоо болдог байна.

Тоо олон байх тусмаа эмх журам тогтоно гэдэг нэг бодлын хачирхалтай. Олон хүн цуглавал ер нь л байдал эвгүйтдэг шүү дээ.
Гэвч тоо хангалттай их болоход, атом нэг бүр нь бусдадаа саад болох нь ихэссээр, явж явж "эмх замбараагүй" дундаас "дэг журам" бий болдог аж.

Тэгэхээр энэ эмх журам гээд яриад байгаа маань нөгөө л Энтропи шүү дээ.
Тийм ч учраас, хэдий түрхэн зуурдаа хүний биенд эмх журам бий болсон ч, түүний энтропи нь шууд л өсөх зүг рүү чиглээд алхаж гарна (Энтропи өсөх хууль).

– Тэгвэл тэр Энтропи нь өсөөл байвал яах уу? Өссөөр байгаад дээд утгадаа хүрнэ гэж байх уу?

Байлгүй яахав. Тэр бол үхэл юм.

Өмнө өгүүлсэн кофе сүү хоёрын явалдлыг бодоод үз. Тэр хоёр холилдсоор байгаад, эцэстээ тэнд кофе ч биш, сүү ч биш, нэг тийм... сүүтэй кофе бий болно. Үүгээр кофе, сүү хоёрын түүх төгсгөл болж байгаа хэрэг. Кофе, сүү хоёрын энтропи нь өөрийн дээд утгадаа хүрсэн учраас. Гэвч сүүтэй кофе маань хүний ам руу орвол, тэндээс бас дахин шинэ түүх эхлэх болно. Урт богиныг нь мэдэхгүй л дээ. Ямар ч байсан "сүүтэй кофе ба ходоодны хүчил" гэдэг super sci-fi түүх тэнд өрнөнө.

Хүний Энтропи ч гэсэн хэзээ нэгэн цагт өөрийн дээд утгадаа хүрэх л болно.
– Бид чинь төрсөн цагаасаа эхлээл, үхэл рүү чиглээд алхдаг юм шүү дээ.
Тэр хөгшрөх процессийг түр зуур, их багаар сунгаж болно л доо. Гэвч хэзээ ч сөрж чадахгүй.

Хамгийн гайхамшигтай нь, хүний энтропи өсөх хурд нь, сүү кофе хоёрынх шиг тийм огцом хурдан биш юм. Амьгүй биетийн энтропи хүүе гэхийн завдалгүй дээд цэгтээ хүрдэг бол, амьд организм өөрийн энтропитойгоо хэдэн 10 жилээр ч чаргууцалдан зууралдах чадвартай байдаг.

Үргэлжлэл бий...

Эх сурвалж: baabar.mn

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419