Хигс бозон буюу "Бурханы бөөм" гэж юу вэ?

Хигс бозон буюу "Бурханы бөөм" гэж юу вэ?

Энэ оны 7 сард Европын цөмийн судалгааны байгууллагын эрдэмтэд Хигс бозон байж болох шинэ эгэл бөөмийг нээсэн тухай мэдээлсэн. Тэгвэл энэ удаад "Бурханы бөөм" хэмээн нэрлэгдэх болсон Хигс бозон гэж яг юу болох, түүнийг хэрхэн илрүүлсэн тухай дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.

Орчлон ертөнц юунаас бүтдэг тухай бодол эргэцүүлэл манай эрний өмнөх үеэс эхэлжээ. Эртний грекийн философич Демокрит юмс нүдэнд үл үзэгдэх жижиг хэсгүүдээс бүрдэнэ хэмээн урьдчилан хэлж байв. Тэгвэл 20-р зууны эхэн үед Францын физикч Жан Перин материйг бүрдүүлэгч үндсэн бүтэц болох атомыг нээжээ. Түүний хэмжээ өчүүхэн жижиг бөгөөд миллиметрийг 10 сая хуваасны нэгтэй тэнцэх зүйл байв. Удалгүй японы физикч Нагаока Хантаро атом илүү жижиг хэсгүүдээс бүрддэг хэмээн таамагласан бол түүнээс хойш 8 жилийн дараа Британийн химич, физикч Эрнест Резерфорд туршилтаар батлав. Атом нь материйн хамгийн жижиг хэсэг биш бөгөөд түүний төвд цөм байрлаж байв.

Энэ үеэс физикийн шинжлэх ухаан цаашид илүү хуваагдах боломжгүй эгэл бөөмсийн ертөнцөд шилжиж гаж (srtange), дээш (up), доош (down) кваркүүд нээгдэв. Гэтэл хожим нобелийн шагнал хүртсэн Японы эрдэмтэн Масукава Тошихидэ, Кобаяши Макодо нар тэдгээрээс гадна өөр 3 төрлийн кварк байх ёстой хэмээн таамаглав.

6 жилийн дараа буюу 1974 онд хурдасгуурын тусламжтай хийсэн туршилтаар гоё (charm) хэмээн нэрлэгдэх 4 дэх кваркийг нээв. 1977 онд 5 дахь кварк ёроол (bottom), 1995 онд 6 дахь кварк таг (top) тус тус нээгдэв. Оршин байгааг нь эрдэмтэд урьдчилан таамаглана, тэр нь сүүлд туршилтаар батлагдана. Стандарт загварын онолын хүрээнд томъёологдсон 16 эгэл бөөм энэ л зарчимаар удаа дараалан нээгдсээр иржээ. Тэдгээрийн 12 нь материйг бүрдүүлэгч эгэл хэсгүүд бол 4 нь эгэл бөөмсийн хоорондын хүчний үйлчлэлийг хангана.

Тэгвэл эдгээрээс тэс өөр шинж чанар бүхий 17 дахь бөөмийн тухай таамаглал мөн л зарчимаас гажсангүй. Бөөмсийг урьдчилан таамаглах нь тийм ч амар ажил биш боловч шинэ бөөмийн таамаглал энгийн хүмүүс байтугай эрдэмтэдийн дунд ч ойлгомжгүй зүйл байв. Үнэн чанартаа тухайн үеийн эгэл бөөмийн физик асар их зөрчилдөөнтэй байжээ.

Бөөмс нь материйг бүрдүүлэгч анхдагч бүтэц учир масстай байх учиртай. Гэтэл онолын тооцоололд шинэ эгэл бөөмийг оруулах шаардлагатай боловч түүнийг масстай хэмээн тооцох тохиолдолд уг онол хүчин төгөлдөр бус болно.

Эрдэмтэд ийм зөрчилдөөнтэй онолоос бүрмөсөн татгалзаж шинийг боловсруулах шаардлагатай гэж үзэх болов.

Харин онолын физикч Питер Хигс өөр бодолтой байв. Эгэл бөөмсийн онолыг засварлаж, зөрчилдөөнийг арилгах хүсэл эрмэлзлэлээр дүүрэн байсан тэрээр 1977 онд нэгэн амралтын өдрөөр ойд зугаалж явтал "яагаад эгэл бөөмс массгүй байж болохгүй гэж" хэмээх бодол толгойд нь харван орж иржээ. "Зөрчилдөөнт онолыг засварлахад эгэл бөөмийн тухай шинэ ойлголт оруулж өгөхөд л хангалттай. Ерөөсөө бүх бөөмсийг массгүй хэмээн тооцоё. Бөөмс масстай байгаа нь тэдгээрт өөр нэгэн үл таних бөөм масс өгч байгаагаас хамаарна" хэмээн бодсон тэрээр онолын зөрчилдөөнийг бараг хүчээр шахуу шийдвэрлэв.

Харин гайхамшигт гэж хэлж болох энэхүү санаа хожим онолын физикт байхгүй байхын аргагүй суурь ойлголтуудын нэгт тооцогдох болжээ. Эрдэмтэд түүнд тулгуурласан шинэ онолууд дэвшүүлэн нобелийн шагнал (1979 онд Weinberg, 1999 онд Veltman, 2008 онд Кобаяши нар) хүртэх болов. Хигсийн таамагласан шинэ бөөмийг түүний нэрээр Хигс бозон хэмээн нэрлэх болжээ. Бид атомоос авахуулаад түүнийг бүрдүүлэгч эгэл бөөмсийг бөмбөлөг хэлбэртэй биет зүйлс хэмээн ойлгодог.

Тэгвэл Хигс бозон нь бөөм биш бөгөөд үнэн чанартаа "орон" юм. Иймд түүнийг "Хигс орон" хэмээн нэрлэх нь зүйтэй. Хигс орон хэмээх ойлголтыг "соронзон орон"-оор төлөөлүүлэн ойлгож болох бөгөөд түүнтэй маш их төстэй.

Үл ялих налуу байрласан ширээний тавцангийн доод талд соронз байрлуулъя. Тавцангийн дээгүүр метал бөмбөлөгийг өнхрүүлбэл соронзны үүсгэх соронзон орны нөлөөгөөр түүний хөдөлгөөн нь удааширч, улмаар зогсоно. Соронзон орон бидний нүдэнд харагдахгүй боловч бөмбөлгийг татах чадвартай. Тэгвэл Хигс орон ч бас үүнтэй адил нүдэнд үл үзэгдэх бөөмсийг татаж, тэдгээрт масс өгдөг. Масстай болсон бөөмс соронзонд татагдах бөмбөлөг мэт хөдөлгөөн нь удааширна. Нөгөө талаас масс багатай биетийн хөдөлгөөн харьцангуй хурдан, харин масс ихтэй бол удаан байна.

Хэрэв ширээний тавцан доор соронз байрлуулаагүй бол бөмбөлөг өнхөрч тавцангаас унах болно. Үүнтэй адил Хигс орон үгүй бол эгэл бөөмс эцэс төгсгөлгүй хөдлөж, зүг чиггүй үсчин хурдлах болно. Орчлон ертөнцөд тархсан Хигс орны нөлөөгөөр бөөмс масстай болж, улмаар хоорондоо татагдан нэгдсэнээр биет, матер, одод, гариг эрхэсийг үүсгэжээ. Эгэл бөөмсийн оршин байгааг онолын хувьд тооцоолж, урьдчилан таамагласан бол тэдгээрийг туршилтаар нотлож, уг онолын үнэн эсэхийг шалгах шаардлага гарна. Тэгвэл нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй Хигс оронг хэрхэн илрүүлэх вэ. Их хэмжээний энергийг нэгэн цэгт төвлөрүүлж чадвал тэр орчинд байрлах Хигс орныг өдөөж, түүнийг хэлбэлзүүлдэг байна.

Хигс бозон гэдэг нь үнэн чанартаа Хигс орны өдөөгдсөн төлөв байдал буюу бөөм хэлбэрийн ажиглагдахуйц хэлбэлзлийг нэрлэдэг ажээ. Туршилтын хүрээнд протонуудын мөргөлдөөний явцад их хэмжээний энерги ялгаруулж, Хигс орны хэлбэлзлийг ажиглах боломжтой боловч тэр нь хормын төдийд үргэлжлэх учир илрүүлэхэд асар хүндрэлтэй байв. Иймд түүнийг илрүүлэх эрдэмтэдийн оролдлого 20-оод жил үргэлжилжээ. 1980-аад оноос хийгдэж эхэлсэн Европын цөмийн судалгааны байгууллагын LEP хурдасгуурын тусламжтайгаар протоны мөргөлдүүлэх туршилтад найдлага тавьж байсан боловч хүссэн үр дүнд хүрсэнгүй. Хамгийн том саад бэрхшээл нь Хигс оронг хэлбэлзүүлэхэд ямар хэмжээний энерги шаардагдахыг мэдэхгүй байсан явдал байв.

LEP хурдасгуурын хүчин чадлыг 11 жилийн турш тогтмол нэмэгдүүлж, 114 гигаэлектронвольтод хүргэсэн боловч Хигс бозоныг илрүүлж чадсангүй. Харин LEP хурдасгуураас 10 дахин өндөр хүчин чадал бүхий LHC хурдасгуур 2008 онд ашиглалтад орсоноор энергийн асуудал шийдвэрлэгдэв. Гэвч Хигс бозоныг илрүүлэх нь хэцүү. Хигс оронд нөлөөлсөн ч түүний ажиглагдахуйц хэлбэлзэл секундийг 100 тэрбум хуваасны 1-тэй тэнцэх хугацаанд алга болно. Хэлбэлзлээс ёроол кварк үүсэх боловч түүнийг төхөөрөмжийн эргэн тойронд оршин байгаа бусад кваркуудаас ялган таних боломжгүй. Таниж болох 100 сая кваркын цорын ганц нь туршилтаас үүссэн кварк байдаг ажээ.

Харин Хигс бозоныг илрүүлэх боломжит арга нь гэрлийн бөөм буюу фотоныг хэмжих явдал байв. Хигсийн хэлбэлзлээс үүсэх гэрэл нь протоны мөргөлдөөнөөс үүсэх гэрлийн 1 хувь байна. Иймд ёроол кварктай харьцуулахад түүнийг илрүүлэх магадлал олон дахин өндөр юм. Туршилтаар протоны мөргөлдөөнийг 1 их наяд удаа давтан явуулсны эцэст 126 гигаэлектронвольт энергийн үед гэрлийн фотоны хэмжээ маш багаар нэмэгдэж байгааг тогтоов. Энэ нь Хигс орны хэлбэлзлээс үүссэн гэрэл байх магадлал өндөр байгаа юм. Ийнхүү анхлан таамагласнаас хойш хагас зуун жилийн дараа сүүлийн бөөмийг илрүүлсэнд тооцож байна. Гэхдээ эрдэмтэд яг Хигс бозон хэмээн нотлохгүй байгаа бөгөөд Хигс бозон байж болох бөөмийг нээсэн хэмээн зарлаж байгаа юм.

Эрдэмтэдийн энэхүү тайлбар энгийн хүмүүст итгэлгүй, эргэлзээтэй сэтгэгдэл төрүүлж магадгүй. Гэвч үүний цаана шинжлэх ухааны илүү гайхалтай нууцад нэвтэрсэн байх магадлал давхар байж болохыг нуухгүй байна. Стандарт загварын онолоор орчлон ертөнцийг 17 анхдагч эгэл бөөмс бүрдүүлдэг. Гэвч энэ удаад илрүүлсэн Хигс бозон бидний оршин байгаагаас тэс өөр ертөнц буюу супер тэгш хэмт (supersymmetry) ертөнцөд хамаарах эгэл бөөм байж болохыг үгүйсгэхгүй байгаа юм. Хэрэв энэ таамаглал үнэн гэдэг нь нотлогдвол одоогоор хоорондоо зөрчилдөж буй орон, зай цаг хугацааны (харьцангуйн), квант механикийн, ивэлтэт (gauge) зэрэг онолуудыг хооронд нь холбоход нэг алхам ойртож байгаа хэрэг болно.

Эх сурвалж: BBC

5
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419