ЭМЯ: Шинээр 1 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 888 боллоо
ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын эхэнд ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдөр хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ-ийн болон Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Дорноговь аймгийн салбар лабораторид нийт 27,488 хүнд шинжилгээ хийхэд нэг батлагдсан тохиолдол илэрлээ.
Хавьтлуудын давтан шинижлгээ хийгдсэн байгаа. Тодруулбал, Улаанбаатарт 1,609, Сэлэнгэд 709, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 215 хавьталд шинжилгээ хийсэн. Ингэхэд нэг хүний шинжилгээнд буюу Сэлэнгэ аймагт нэг тохиолдол нэмэгдсэн.
Улаанбаатар хот болон Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр, Дорноговь, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж илрээгүй.
Коронавируст халдварын батлагдсан тохиолдол 888, эдгэрсэн 384 хүн байгаа. Цэргийн төв эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг, ХӨСҮТ-ийн клиникт 495 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд 1, хүнд 7, хүндэвтэр 67, хөнгөн 420 хүн байгаа" гэдгийг хэлэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.08-НЫ 11:00 ЦАГКОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.12.08-НЫ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, December 7, 2020