Коронавирусын шинж тэмдэг өдрөөс өдөрт хэрхэн өөрчлөгддөг вэ?
Коронавирусын талаар АНУ, Хятад зэрэг дэлхийн өнцөг булан бүрт хийсэн коронавирусын өвчтөнүүдийн дунд ерөнхийдөө халуурах, хуурай ханиалгах, амьсгалахад бэрхшээлтэй байх зэрэг нийтлэг шинж тэмдэг илэрч байгаа.
Гэхдээ мэдээж хэрэг шинж тэмдгүүд нь шууд нэг дор ажиглагдахгүй, аажим аажмаар илэрдэг гэнэ. Тиймээс та бүхэнд коронавирусын халдвар авсан гэдгийг батлах шинж тэмдгүүд өдрөөс өдөрт хэрхэн өөрчлөгддөг болохыг хүргэж байна.
АНУ, БНХАУ-д явуулсан судалгааны зарим мэдээллийг энд оруулав.
1 дэх өдөр (эхний өдрийн шинж тэмдэг эхэлдэг): Халдвар авсан хүмүүсийн ихэнх буюу 88 хувь нь халуурч, тамирдаж эхэлнэ . Ихэнх нь булчингийн өвдөлт мэдэрч, хуурай ханиалгана.
Хятадаас хийсэн судалгаагаар халдвар авсан хүмүүсийн 10 орчим хувьд дотор муухайрах, гүйлгэх гэх мэт шинж тэмдэг илэрдэг гэнэ.
2-4 дэх өдөр: Халууралт болон ханиалга улам дордоно.
5 дахь өдөр: Амьсгалахад хүндрэлтэй байдал 5 дахь өдрөөс эхэлдэг. Ялангуяа тухайн хүн хууч өвчтэй эсвэл өндөр анстай тохиолдолд энэ шинж тэмдэг хурцаар илэрнэ.
6 дахь өдөр: Амьсгалахад хэцүү, ханиалгах, халуурах шинж тэмдэг улам дордоно, эсвэл өмнө илрээгүй бол хурцаар эхэлнэ. Зарим хүмүүс цээж чангарах, эсвэл цээжиндээ маш хүнд зүйл хйисэн мэт мэдрэмж төрдөг гэж тайлбарладаг аж.
7 дахь өдөр: Яг энэ өдөр цээжинд байнга өвдөх, даралт мэдрэгдэх, амьсгал давчдах, уруул, нүүр нь хөхрөх зэрэг шинж тэмдэг илэрдэг бөгөөд ийм хүмүүсийг шууд эмнэлэгт хэвтүүлдэг.
8 дахь өдөр: Хятадын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр COVID-19-тэй хүмүүсийн 15 орчим хувь нь ARD буюу амьсгалын замын цочмог хам шинжийн шинж тэмдэг илэрнэ.
Mayo Clinic-ийн мэдээлснээр ARD-үүд “уушгинд шингэн хуримтлагдаж хэлнэ. Шингэн нь уушгийг хангалттай агаараар дүүргэхээс сэргийлж, хүчилтөрөгчийн дутагдалд ороход хүргэнэ.” гэжээ
10 дахь өдөр: Амьсгал тасалдаж эхлэх бөгөөд өвчтөнүүд энэ өдөр эрчимт эмчилгээний тасагт орох шаардлагатай болно.
12 дахь өдөр: Ухань хотод хийсэн судалгаагаар ихэнх хүмүүсийн халууралт 12-ны өдөр дууссан. Ихэнх хүмүүс ханиалгасан хэвээр байв.
13-14 хоног: Вирусыг даван туулсан хүмүүсийн хувьд амьсгалахад бэрхшээлтэй байдал ерөнхийдөө энэ өдрүүдэд дуусна.
18 дахь өдөр: Вирусыг даван туулж чадааггүй хүмүүс 18 хоногийн дотор нас барж байжээ. Харин 18 хоногийн дотор хангалттай эмчилгээ авсан хүмүүс бүрэн эдгэрдэг байна.
Эх сурвалж: BBC, Fox