"COVID-19" цар тахлын үед нийтийн тээврээр зорчигч тээвэрлэхдээ Эрүүл мэндийн яамнаас өгч буй дараах зөвлөмжийг баримтална уу!
Байгууллага:
- Эцсийн буудал дээр зогсох бүрд 10-15 минут агаар сэлгэлт хийх
- Ээлж буух үед, эцсийн буудал дээр очоод белизнагийн уусмалаар сандал, бариул, шал зэрэг хатуу гадаргууг арчих
- 14 хоногт нэг удаа мэргэжлийн байгууллагаар халдваргүйжүүлэлт хийлгэх
- Өглөө бүр ажилтнуудын биеийн халуун үзэж тэмдэглэх
- Хүн хоорондын зай барих, тэмдэглэгээ хийх
- Карт уншигч машиныг спиртэн суурьтай уусмалаар арчих
- Спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч байршуулах
- Хог хаягдлыг тухай бүр нь зайлуулах
Албан хаагчдад:
- Амны зүүх
- Бээлий заавал өмсөх
- Гараа сайтар угаах
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- Ковид-19-ийн талаар мэдээлэлтэй байх
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл 119, 1800-0119 дугаарт хандах
Үйлчлүүлэгч нарт:
- Амны хаалт зүүх
- Бээлий заавал өмсөх
- Суудал алгасаж суух
- Гар халдваргүйжүүлэгч, нойтон сальфетка авч явах
- Хүн хоорондын 1,5-2 метрийн зай барих
- Нүүр, ам, хамартаа бохир гараа хүргэхгүй байх
- Аль болох гадаргууд хүрэхгүй байх