Монголд яагаад эмэгтэйчүүдийг уулын дунд үлдээгээд үүнээс дээш зөвхөн эрчүүд гарна гэдэг юм бол?
БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн намтар "Цөхрөл намайг хатуужуулж Найдвар намайг урагшлуулдаг" номыг уншаад бичсэн миний гурав дахь тэмдэглэл...
Нас тогтох сайхан
Хүмүүст аажим аажмаар мартагдах тусам би амар амгаланг олсон. Өндөр ууланд өсгийтэй гуталтай доголж явснаа, гэнэт хөлөнд амар уулын гутал өмссөн юм шиг л мэдрэмж төрөх шиг...
Дөч гармагц сэтгэл арай л уужраад ирдэг. Хорвоог илүү уужим, уян зөөлнөөр хардаг болно. Цаг хугацаа зовхинд үрчлээс үлдээсээр... Заримдаа миний царайд ээжийн минь дүр давхцан харагдах шиг, гэвч тэр үед харин ч сэтгэл амардагсан...
Сөрөг намын лидер Пак Гын Хэ нь Солонгос улсыг өөрийн итгэл үнэмшилээрээ дэлхийн тавцанд хэрхэн үргэлжлүүлсэн тухай Дөрөв, Тав дахь ярианд гарна. Солонгос улсад эмэгтэй хүн орж болохгүй гэсэн хориотой газарт СЭТГЭЛГЭЭГЭЭРЭЭ СЭТЛЭН нэвтэрч орж чадсан энэ хүчирхэг эмэгтэйн түүхийг энэ хэсгүүдээс уншиж болно.
Уншигч миний эгэл бодол...
Энэ хэсгийг уншиж байхад "Монголд яагаад эмэгтэйчүүдийг уулын дунд үлдээгээд үүнээс дээш зөвхөн эрчүүд гарна гэдэг юм бол?" гэсэн бодол төрж байлаа. Учир нь энэ дэлхийн хамгийн өндөр уул Эверэстийн ноён оргилд, Альпийн нурууны Мон Бланк, Африкийн Килиманжарод эмэгтэйчүүд олноороо гардаг л биз дээ? Тэгвэл бид яагаад үүнтэй эвлэрэх ёстой гэж? Энд далд ялгаварлалын утга санаа оршиж байна уу?
Уншигч та надтай санал бодлоо хуваалцаарай.
Бусад тэмдэглэлийг та миний доор байгаа фэйсбүүк хаягаар орж уншиж болно.
Н.Ундрах, Улаанбаатар хот
https://www.facebook.com/undrakh.nergui