ЭМЯ: Шинээр 11 тохиолдол бүртгэгдэж, дотоодын нийт халдварын тоо 397 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар мэдээллийг хүргэж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр улсын хэмжээнд нийт 20,240 хүн коронавирус илрүүлэх шинжилгээ хийсэн. Үүний 800 гаруй хүнийх нь хавьтлын хяналтыг шинжилгээ юм. Энэ шинжилгээнээс 11 хүнд коронавирус илэрсэн бол бусад шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингэснээр, Монгол Улсад бүртгэгдсэн халдварын нийт тохиолдол 842 болж байна. Үүнээс 368 хүн эдгэрсэн бол өнөөдрийн байдлаар 465 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна" хэмээн мэдээллээ.
ШУУД | #COVID19 НӨХЦӨЛ БАЙДАЛ | 2020.12.05 | 11:00 ЦАГШУУД | #COVID19 НӨХЦӨЛ БАЙДАЛ | 2020.12.05 | 11:00 ЦАГ #TV5Mongolia
Posted by TV5 Mongolia on Friday, December 4, 2020