Ирэх 6-р сар гэхэд Япон улс бүх иргэдээ үнэгүй вакцинжуулж дуусна
Япон улс корона вирусийн тархалтыг зогсоох, урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтийн эрүүл мэндийн дархлаажуулалтын хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, шинэ төрлийн ковид-19 өвчний эсрэг вакцинийг ард иргэдэдээ үнэгүй хийхээр тогтжээ.
Энэ оны аравдугаар сард Парламентын Доод танхимаас орж ирсэн тогтоолыг Дээд танхим өчигдөр хэлэлцэж шийдвэрлэж байгаа нь энэ юм.
Ирэх оны 6-р сар гэхэд Япон улс нийт 145 сая хүнд вакцин хийгдэхээр тооцож, Америк, Английн гурван компанитай гэрээ байгуулжээ. АНУ-ын Pfizer компанийн бүтээсэн вакцинаас 60 сая хүнд тарих тун захиалсан бөгөөд өдгөө Moderna компанийн вакцинаас 25 сая тун, Английн AstraZeneca фирмийн вакцинаас нийт 120 сая тунг тус тус худалдаж авахаар болжээ.
Энэ тоо нь Япон улс хүн амын тооноосоо илүү гаргаж захиалж буй тоо юм. Учир нь уг вакцинд тус улсад суугаа гадаадын иргэд ч үнэгүй хамрагдах учиртай аж.
Эх сурвалж: CNN