Орон нутгийн гурван чиглэлд тусгай үүргийн нислэг эхлүүллээ
Гамшгаас хамгаалдах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнээр орон нутгийн 8 чиглэлийн агаарын тээврийн үйлчилгээг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс зогсоосон.
Шадар сайдын 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 146 дугаар тушаалаар баталсан “Зорчигч тээврийн үйлчилгээг зохион байгуулах” түр журмын дагуу www.119.mn хаягаар орон нутгат агаарын тээврээр зорчихоор бүртгүүлсэн 1400 орчим иргэдийн хүсэлтийг харгалзан, шинжилгээ өгөх ажлыг зохион байгуулж, өнөөдрөөс орон нутгийн тусгай үүргийн нислэгийг 3 чиглэлд эхлүүллээ.
Эхний нислэг Өлгийн чиглэлд 44 том хүн, 12 хүүхэд, Алтай чиглэлд 56 том хүн, 19 хүүхэд тус тус зорчиж байна.
12 дугаар сарын 4-ний өдөр Алтай, Улаангомын чиглэлд тус бүр нэг, Өлгий хотын чиглэлд хоёр удаагийн нислэг гүйцэтгэх юм.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд нислэгийн бүртгэлийг халдвараас сэргийлэх зай барих дэглэмийг баримтлан шуурхай, зохион байгуулалт сайтай явж байна.
Энэ удаагийн тусгай үүргийн нислэгээр орон нутгаас 4 хүнд өвчтөн ирэх бөгөөд хөл хорионы үед эмнэлгийн яаралтай тусламжийг цаг алдалгүй авахад нь дэмжлэг болох юм.
Өвлийн улиралд агаарын тээврээр өндөр настан, хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд
Эх сурвалж: dnn