Хиймэл оюун олон улсын аюулгүй байдалд хэрхэн нөлөөлж байна вэ?
Цэргийн чадварыг өргөн хүрээгээр идэвхжүүлэгч, хүчирхэг болгогч гэдэг утгаараа Хиймэл оюун нь цэргийн зэвсэг гэхээсээ илүү цахилгаан эрчим хүч, радио, радиолокацын систем, C4ISR систем зэрэгтэй илүү төстэй. Шинэ, хүчтэй ангиллын технологийн хувьд хиймэл оюун нь цэргийн технологийн төлөв байдлыг өөрчлөх, эргэн харахад урьдчилан таамаглах аргагүй, маш тогтворгүй, стратегийн нөлөө үзүүлэх боломжтой.
Хэдийгээр хиймэл оюунд тулгуурласан зэвсэг, систем нь дайны талбарт хүнээс илүү шийдвэр гаргах хараахан болоогүй ч, хиймэл оюун ашигласан цэрэг нь дайны талбарт, зөвхөн хүний шийдвэрээс хамааралтай цэргээс илүү үр ашигтай байх нь ойлгомжтой. Тухайлбал, алсын зайн мэдрэгч, нөхцөл байдлын ойлголт, тулааны талбайн маневр зэрэгт хиймэл оюуны технологиудыг ашигласнаар бусдаас илүү, давуу болно.
Стратегийн түвшний шийдвэр гаргах үед хиймэл оюунд суурилсан удирдлага-хяналтын систем нь хүнээс хамааралтай шийдвэр гаргалтын ихэнхи алдааг зассан байна. АНУ-ын Тагнуулын нийгэмлэг жишээлбэл, “хүний хүчин зүйлийн дарамт”-ыг бууруулах, цэргийн тагнуулын үйл ажиллагааг эрчимжүүлэх, цэрэг дайны шийдвэр гаргалтыг сайжруулах, ҮАБ-ын шинэ аюул занал, шинэ халдлагын чиглэлээр олон нийтэд нээлттэй судалгааны ажлууд хийхээр хөөцөлдөж байна.
Хиймэл оюунд суурилсан технологийн аюулгүй байдлын шинэ заналхийллийг үндсэнд нь 3 төрөл болгон авч үздэг. Үүнд:
- Тоон аюулгүй байдал (жад-фишинг, яриа синтез, дүр эсгэх, автомат хакердах, мэдээллийг хордуулах )
- Биет аюулгүй байдал (дайралтын үеийн микро дрон )
- Улс төрийн аюулгүй байдал (тандалт – ажиглалт, хууран мэхлэлт, албадлага ) зэрэг орно
Өөрийгөө удирддаг зэвсэг, робот нь дарь, цөмийн зэвсгийн адил үнэлэгдэж “дайны гурав дахь хувьсгал” эсвэл “аж үйлдвэрийн 4 дүгээр хувьсгал” хэмээн нэрлэгдэж байна. Зарим судлаачдын баталж буйгаар хиймэл оюуныг хэрэгжүүлж эхлэх эргэлтийн цэг дээр иржээ. Тэдний нотолж буйгаар хууль эрх зүйн болон ёс зүйн хувьд боломжтой эсэхийг үл харгалзан бие даасан, зэвсэглэсэн, нисгэгчгүй агаарын тээврийн хэрэгсэл (autonomous armed-unmanned aerial vehicles)-ийг хэдхэн жилийн дараа байлдааны талбарт харах болох нь. Энэ нь өөрийгөө удирддаг энэхүү системийн өвөрмөц шинж чанарууд батлан хамгаалах, аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулагчдыг өнөөгийн арга барилаа дахин нягтлахыг удахгүй шаардаж эхэлнэ гэсэн үг.
АНУ-ын Үндэсний Тагнуулын газрын захирал Даниел Коутс энэ чиг хандлагын стратегийн чадавхийг онцолж хэлэхдээ, хиймэл оюуны дэвшил нь "дайснууд, ялангуяа Хятад, Оросын хувьд шинэ цэргийн хүчин чадлыг бий болгоно" гэж мэдэгдэв. Эдгээр өөрийгөө удирддаг системүүд нь онолын хувьд харааны мэдрэмж, хэл яриа, нүүр царайг таних зэрэг олон төрлийн (агаар, газар, далайн) үйл ажиллагааг гүйцэтгэх шийдвэр гаргах хэрэгслийг багтаасан, хүний оролцоо, хяналтаас хараат бус хиймэл оюуны технологийг агуулдаг. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар хүний оролцоогүйгээр байг сонгоод устгаж чадах хэдхэн зэвсгийн систем л байна.
Тухайлбал, Хүлээж халдлага үйлдэгч зэвсэг (LAM) нь дайсны радарын систем, хөлөг онгоц, танк гэх мэт байг байж болох газар нь хүлээж байгаад урьдчилан программчилсан шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн, мэдрэгч нь дайсны агаараас хамгаалах радарыг олж илрүүлмэгц байгаа устгадаг. LAM нь ирж буй сумыг хүн оператороос илүү хурдан буудахын тулд хиймэл оюуны технологийг ашигладаг бөгөөд илүү урт хугацаанд нисэх боломжтой байдаг.
Эх сурвалж: science-du