Сарнаас байгалийн хий, нефть орлох ховор элементүүдийг олборлоно

Сарнаас байгалийн хий, нефть орлох ховор элементүүдийг олборлоно

Өнгөрсөн долоо хоногт АНУ, Австрали, Канад, Итали, Япон, Люксембург, Арабын нэгдсэн Эмират, Их Британи гэсэн найман улс НАСА-гийн “Artemis” хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. Тэд өнгөрсөн тавдугаар сард энэ хэлэлцээрийн нээлтийн ёслолыг онлайнаар хийсэн бол энэ удаад гэрээнд гарын үсэг зурснаар хэлэлцээр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ.

Долоон хуудас энэхүү хэлэлцээрт, ирээдүйд саран дээр байгуулагдах баазуудад аюулгүйн бүс бий болгох, хайгуулын ажлыг энх тайвнаар хийх, ил тод ажиллах, сарны нөөцийг зохистой ашиглах, сансрын хөлөг бүтээх, ажиллуулахад хамтран ажиллах зэрэг тодорхой заалтуудыг оруулжээ.

Эдгээр найман улс саран дээр хайгуул хийж, олборлолт хийхдээ эв найрамдалтай байж, өндөр хариуцлагатайгаар хамтран ажиллана гэдгээ гэрээндээ тусгасан байна. НАСА-гийн дарга Жим Бриденстайн ийм хэлэлцээр байгуулсанд талархаж буйгаа илэрхийлж “Дэлхийн эвсэл байгуулагдлаа” хэмээн онцолсон бол НАСА-гийн Олон улс болон Агентлаг хоорондын харилцааны газраас “Энэ хэлэлцээр зарим буруу ташаа ойлголтыг засах, сансар огторгуй болон дэлхий дээр гарах зөрчилдөөнөөс зайлсхийхэд туслах болно” гэж дүгнэжээ. Энэ хэлэлцээрийн дагуу НАСА 2024 онд сансрын нисгэгчдээ, тэр дундаа анхны эмэгтэй нисгэгчээ сар руу илгээхээр төлөвлөжээ. Энэ гэрээ нь 1967 онд батлагдсан “Сансрын гэрээ”-нд үндэслэгджээ. “Сансрын гэрээ”-нд гадаад сансар огторгуйд цөмийн зэвсэг болон үй олноор хөнөөх зэвсэг ашиглахыг хориглох, сансар огторгуй, сар болон гариг эрхэстэй энх тайвны зорилгоор харьцах ёстой гэх мэт зүйлсийг заасан байдаг юм байна.

НАСА-гийн “Artemis” хэлэлцээрийг байгуулах зайлшгүй хэд хэдэн шалтгаан байсны нэг нь улс орнуудын салангид ашиг сонирхол байсан юм. Уг хэлэлцээрээс өмнө

АНУ-ын хувьд саран дээр НАСА-гийн байнгын бааз байгуулбал сансар судлалын зардлыг 90 хувиар бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гаргаж, сарны тогоонуудаас ус олборлож, хүчилтөрөгч, устөрөгчөөр нь пуужингийн түлш болгож, саран дээр түлш түгээгүүр байгуулж болно гэдэг саналыг хэлж байсан удаатай.

Харин Европын Сансрын агентлаг буюу ЕСА саран дээр олборлолт хийхээр төлөвлөж байгаагаа мэдээлсэн. ЕСА-ийн мэргэжилтнүүд пуужин үйлдвэрлэгч “Ariane” компанитай хамтран саран дээр олборлолт хийх тухай төлөвлөгөө боловсруулах гэрээ хүртэл байгуулсан бол Япон улс 2030 оноос өмнө АНУ-тай хамтран сарны тойрог замд ажиллах “Gateway” хөлгийг бүтээж, хөөргөхөөр төлөвлөж, 2035 онд сарны өмнөд туйлд түлшний үйлдвэр байгуулна гэж тус тус мэдэгдэж байсан. Харин одоо энэ бүх ажлыг “Ar­temis” хэлэлцээр зангидахаар болж байна.

Дэлхийн байгалийн баялаг 200-300 жилийн дараа шавхагдана гэдэг судалдааг одоогоос 30-аад жилийн өмнө АНУ-ын эрдэмтэд гаргасан. Ийм судалгаа гарсны дараа эрдэмтэд сарнаас эрдэс баялаг, газрын ховор элемент олборлож болох хувилбар бийг хүн төрөлхтөнд сануулсаар ирсэн юм. Энэ сэдвийг хөндсөн томоохон хурал Канадын Кубект болоход геологи, сансар судлалын бүхий л эрдэмтэн, судлаачид “Ойрын хугацаанд сарнаас олборлолтоо эхлүүлье, сар хүн төрөлхтний хэрэгцээг хангах боломжтой” гэдэг дээр санал нэгдсэн юм.

Ингээд энэ хурлын үеэр уул уурхайн компаниуд “Канадарм” төслийн хүрээнд сар руу судалгааны роботоо илгээж, ашигт малтмалын хайгуул судалгаа явуулахыг дэмжсэн билээ. Хайгуулчдын хувьд дэлхийн оршин суугчид сарнаас шинэ эрчим хүчний эх үүсвэр болох ураныг орлох эрдэс олно гэж найдаж байгаа нь ч талаар өнгөрсөнгүй. Сарыг зүгээр л сөнөсөн гариг, дагуул, үхмэл гариг гэж үзэж байсан бол манай дэлхийн дагуул үнэндээ газрын гүндээ нефть, байгалийн хийг орлож чадах олон төрлийн ховор элементтэй гэдгийг олон жилийн судалгааны явцад тогтоочихоод байна. Тийм учраас улс орнууд ийнхүү нэгдэж, сарнаас байгалийн хий, нефть орлох газрын ховор элементүүдийг олборлох ажилд гол анхаарлаа хандуулчихаад байна.

Сарны чулуулаг дэлхийнхтэй найрлагын хувьд ижил боловч харьцаа нь өөр. Титан, циркон болон хөнгөн кали, натри бүхий дэлхийн базальттай төстэй боловч цацраг идэвхт элемент ихээр агуулсан байдаг. Оливин (хрозолит ч гэж нэрлэдэг), пироксин, плагиоклаз жонш зэрэг дэлхий дээрх чулуулагтай адил эрдсүүдээс бүтсэн байдаг. Плагиоклаз жонш сарны царцдаст ихэвчлэн тархсан байхад оливин, пироксен ихэвчлэн сарны мантид тохиолддог. Эрдсийн ильменит зарим тэнгисийн хүрмэн чулуулагт маш элбэг тохиолддог.

Сарны дээжээс илэрсэн шинэ эрдсийг армаколит гэж нэрлэсэн байдаг. Сарны тэнгис ихэвчлэн базальтаас бүрддэг байхад өндөр уулархаг хэсгүүд төмөр бага анортозит, кальциар баялаг плагиоклаз жоншоос бүрддэг. Сарны гадаргын гол чулуулаг троктолит, норит зэрэг магмын чулуулаг, кали, фосфор, газрын ховор элементүүд агуулсан базальтууд байдаг.

Сарны гадаргын чулуулгууд брекчийн гаралтай тохиолддог. Үүслээс нь шалтгаалан хэмхдэс боржинлог, мөргөлдөлтөөс үүссэн хайлсан брекчи гэж ангилан нэрлэдэг. Саран дээрх чулуулгийн нас 4.6 тэрбум жил буюу дэлхийн настай ойролцоо. Энэ нь нарны системийн үүсэл нэг гэдгийн баталгаа болж байдаг юм. Сарны дотоод бүтэц нь дэлхийнхтэй ойролцоо бөгөөд царцдасны зузаан нь 55 километр, манти нь 1000 километр, түүнээс цааших гүнд цөм нь оршдог.

Сарны геологийн судалгааг дэлхийгээс теле дурангаар ажиглах, сансрын тойрог замын хөлгүүдээс хэмжилт хийх, сарнаас дээж авах, геофизикийн мэдээлэл цуглуулах зэргээр хийдэг. Сар бол дэлхийн хүн төрөлхтний хувьд геологийн нөхцөл байдлыг нь судлахаар дээж авчирсан цорын ганц одон орны биет. Сарны гадаргуугийн ихэнх хэсэг судлагдаагүй, геологийн асуулт тайлагдаагүй хэвээр байгаа юм.

Сарны геологи дэлхийнхээс нэлээд ялгаатай. Саран дээр агаар мандал байхгүй учраас цаг агаараас шалтгаалсан элэгдэл явагддаггүй, плат тектоник явагддаггүй, таталцлын хүч сул, жижиг хэмжээтэй учраас амархан хөрдөг.

Сарны гадаргуу дээр хүчилтөрөгч, цахиур, төмөр, магни, кальци, хөнгөн цагаан, манган, титан зэрэг элементүүд байгаа нь нотлогдсон. Тэдгээрээс хүчилтөрөгч, төмөр, цахиур маш их хэмжээгээр байдаг. Хүчилтөрөгчийн агуулга 45 хувь. Нүүрстөрөгч, азот нарны салхиар ирсэн дусал төдий л байдаг юм байна.

Эх сурвалж: science-du

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419