Ирэх намар өндөр хөгжилтэй орнуудын вакцинжуулалт 70 хувьтай байна гэж үзжээ
Олон улсын хөрөнгө оруулалтын "Goldman Sachs" банк дараа жилийн намар гэхэд өндөр хөгжилтэй орнуудын ард иргэдээ "Covid-19" өвчний эсрэг вакцинжуулах ажил 70 хувьтай байна хэмээн тооцоолжээ.
CNBC агентлагийн мэдээлснээр Goldman Sachs банк АНУ-ын өндөр эрсдэлтэй бүлгүүдэд энэ сарын дундуур вакцин тарьж эхлэх төлөвтөй байгааг мэдэгдсэн байна. Европын эмийн агентлаг ч гэсэн энэ жилдээ багтаан вакцинжуулалтыг эхлүүлэх төлөвлөгөө гаргажээ.
Гэвч "Goldman Sachs" банкны үзэж байгаагаар Pfizer, BioNTech, Moderna компаниудын вакцинаас ялгаатай зарчмаар үйлчилдэг AstraZeneca, Johnson& Johnson, Гамэлея, Синофарм зэрэг компанийн вакцинууд үйлчилгээ муутай, эсвэл нийлүүлэлт хангалтгүй байвал дээрх тооцоолол санаснаас илүү хоцорч болзошгүй гэнэ. Эцэст нь вакцины ачаар 2021 оны хоёрдугаар улирлаас эхлэн дэлхийн эдийн засаг эргэн сэргэж эхэлнэ хэмээн банкны зүгээс үзэж байгаа аж.
АНУ-ын вакцин үйлдвэрлэх үүрэг хүлээсэн Warp Speed ажиллагааны ерөнхий гүйцэтгэгч Монсеф Слави “Хэрвээ Хүнс эмийн зохицуулах газраас албан ёсоор зөвшөөрвөл вакцины үйлдвэрлэлийг 24 цагийн дотор багтаан эхлүүлэхэд бэлэн. Бид 5-40 сая доз хүртэл вакцин үйлдвэрлэх хүчин чадалтай” хэмээн ярьжээ. АНУ-ын хүнс, эмийн зохицуулах газар Pfizer, BioNTech, Moderna компаниудын бүтээсэн вакцины талаар арванхоёрдугаар сарын 10, 17-ны өдрүүдэд хуралдан зөвшөөрөл олгох эсэхээ шийдэхээр болжээ.
Эх сурвалж: CNBC