Европын Холбооны төсвийн алдагдал 10 дахин нэмэгдсэн байна
Цар тахлын улмаас үүссэн хямралтай тэмцэх шуурхай арга хэмжээ авснаас болж еврогийн бүсийн 19 улсын төсвийн нийт алдагдал энэ онд өмнөх оныхтой харьцуулахад 10 дахин нэмэгдэж, 976 тэрбум евро буюу ДНБ-ийх нь 8.9 хувьд хүрнэ гэж Европын комиссын цахим хуудсанд мэдээллээ. Төвбанкнаас нь мэдээлснээр, тус бүсийн алдагдлын өмнөх оргил үе 2010 оны эхээр болсон.
Тэр үед хөрөнгө оруулагчдын болгоомжлолоос үүдэлтэй хямралын улмаас эл үзүүлэлт ДНБ-ийх нь 6.6 хувьд хүрч өсөн, еврогийн бүсийн санхүүгийн байдлыг улам муутгажээ. Өнөөгийн нөхцөлд Засгийн газруудад эдийн засгаа дэмжих, урт хугацаанд учрах хохирлыг багасгахын тулд шаардлагатай хөрөнгө оруулалт хийхээс өөр аргагүй” гэж “UniCredit” компанийн тэргүүлэх эдийн засагчдын нэг Марко Валли тэмдэглэсэн байна.
Цар тахлаас үүдэлтэй еврогийн бүсийн эдийн засгийн уналт нь валют ашиглахтай холбоотой Засгийн газар хоорондын хэлэлцээрт аюул учруулж байна гэж Европын эдийн засгийн асуудал эрхэлсэн комиссар Паоло Жентилони урьд нь мэдэгдсэн юм. Хямрал таамаглаж байснаас улам гүнзгийрч, еврогийн бүсийн орнуудын эдийн засгийн хөгжлийн ялгаа улам их болж байгааг тэрбээр дурджээ.
Эх сурвалж: BBC