ЭМЯ: Шинээр 7 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 791 боллоо
Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11-р сарын 29-нд 10308 хүнд шинжилгээ хийхэд 7 хүнээс коронавирус илэрлээ. Өнгөрсөн 24 цагаас 17-гоор цөөн тохиолдол батлагдсан. Улсын хэмжээнд 9 голомт байна.
Сэлэнгэ аймагт 5 тохиолдол шинээр батлагдсан. Улсын хэмжжээнд 791 тохиолдол батлагдсанаас 354 хүн эдгэрсэн. Дотоод халдвар 348 тохиолдол боллоо. Архангай аймгийн халдвартай хоёр иргэний хавьтал 200 гаруй хүнийг тусгаарласнаас одоогоор 120 хүний шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй байна" гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.11.30-НЫ 11:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН ХУРАЛ /2020.11.30-НЫ 11:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Sunday, November 29, 2020