“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байхад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төрд ажиллаж байгаа хүн өөрийн хөрөнгөө нотолж чадахгүй бол дараах арга хэмжээг авна гэсэн амлалтыг өгч байжээ.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авилгалтай холбоотой асуудлаар сайн засаглал хэсгийн гуравдугаар бүлэг дээр тусгагдсан. Төрийн албан хаагч, улс төрийн албан тушаалтан тухайн хөрөнгөө нотолж чадахгүй бол улсын орлого болгодог Сингапурын эрх зүйн орчныг оруулж ирэхээр тусгагдаад явж байгаа. Үүнээс гадна сонгуульд бүртгэлгүй мөнгө хандивлах нь авилгалын хэрэг болгож шалгагдах зэрэг эрх зүйн том шинэчлэлт тусгагдаад явж байгаа. Улс төрийн намын санхүүжилтийн асуудлыг ил тод болгох нь дээд шатны авилгалын асуудал шийдэгдэх үндсэн зарчим гэж үзэж байгаа” гэв.