Ой тогтоолтоо сайжруулах үр дүнтэй аргууд

Ой тогтоолтоо сайжруулах үр дүнтэй аргууд

Өдөр бүр алхам тутамд хэн нэгний зүс царай, нэр, утасны дугаар жижиг деталиудыг нэг бүрчлэн санах шаардлага гардаг. Ой тогтоолтоо сайжруулахын тулд үргэлж тархиа идэвхитэй ажиллуулах хэрэгтэй. Тиймээс дараах хялбар аргуудыг танилцуулъя.

1. Америкийн сэтгэл судлаачид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн удаан хугацаанд санах ой, тогтоох чадварыг судлаад, эрчүүд хийсвэр мэдээлэл тогтоохдоо тэргүүлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тэд ойд явах замаа амархан тогтоох буюу ямар нэг нарийн төвөгтэй механизмыг сэргээн санах талаар эмэгтэйчүүдээс илүү байдаг аж. Харин эмэгтэйчүүд тодорхой үйл явдлыг тогтоох, жижиг сажиг зүйлсийн байршлыг санах, харсан юмаа сэргээн санах, хэл ярианы төвийн ажиллагаатай холбоотой бүх зүйлс дээр илүү үр дүнтэй байжээ. Эдгээр мэдээлэлд үндэслээд, эрдэмтэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийг “байраа солих”, өөрөөр хэлбэл эсрэг хүйсийн хүмүүсийн илүү амархан тогтоодог мэдээллийг цээжилж тогтоох дасгал сургууль хийхийг зөвлөж байна. Ийм дасгал нь тархины ажиллагааг идэвхжүүлдэг төдийгүй янз бүрийн мэдээллийг цээжилж тогтоох, удаан хугацаагаар санаж байх чадварыг мэдэгдэхүйц сайжруулна.

2. Ой тогтоолтыг сайжруулах шилдэг дасгал бол утасны дугаар тогтоох явдал гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна. Электрон тэмдэглэл бий болсноор бидний ой санамж хоосон байх болж, энэ нь түүний боломжинд улам муугаар нөлөөлж байна. Ийм учраас өдөр бүр танил хүмүүсийнхээ утасны дугаарыг цээжлэн тогтоож, утасныхаа электрон санамжийг аль болох ашиглахгүй, цээжээр залгаж байгаарай. 7-оос дээш оронтой янз бүрийн тоо цээжилж, эргэн санаж байх нь шуурхай ой тогтоолт болон харааны ойг сайжруулах үр дүнтэй арга байдаг.

3. Шар шувуу (өглөө оройтож босдог, оройтож унтдаг хүмүүс) ба болжмор (өглөө эрт босдог хүмүүс) гэж хуваах нь янз бүрийн хүмүүсийн биологийн ритмийн ялгааг тодорхойлдог төдийгүй мэдээллийг санаж тогтоох үр дүнд нөлөөлдөг гэдгийг эрдэмтэд баталжээ. Хэрэв та шар шувууны ангилалд багтдаг бол ой тогтоолтоо сайжруулах дасгалыг оройн 8-12 цаг хүртэл хийж байхыг хичээгээрэй. Болжморууд мэдээллийг өглөөний 8-12 хүртэл илүү сайн тогтоодог байна.

4. Сарнайн үнэр нь мэдээллийг цээжилж тогтооход эергээр нөлөөлдөг бөгөөд ой тогтоолтыг сайжруулдаг болохыг Норвегийн эрдэмтэд олж илрүүлжээ. Сарнайн үнэр мэдээллийг эмх цэгцтэй болгох, түүнийг удаан хугацаагаар хадгалах чадварт эерэгээр нөлөөлж байсан судалгааны үр дүнг нийтлүүлжээ. Сарнайн үнэр зураг, дүрс, үгсийг эргэн санахад илүү сайн нөлөөлдөг байна. Харин өөрийн үйлдэл, үйл ажиллагааг эргэн санахад онцын нөлөө үзүүлэхгүй байсан аж. Тэгэхээр сарнай нь бидэнд гадаад хэл сурахад тусалж болох юм.

5. Ой тогтоолтыг идэвхжүүлэх хамгийн хачин жигтэй аргыг Английн эрдэмтэд санал болгожээ. Мартсан мэдээллээ түргэн санахын тулд баруун өвдөг дээрээ суух хэрэгтэй гэнэ. Ингэж суух нь удаан хугацааны ой санамжийн ажиллагааг идэвхжүүлж, хаясан түлхүүрээ эргэж олох, утасны дугаар санахад тусалдаг байна. Ингэхийн тулд хэдэн минутын турш өөр юманд анхаарлаа сарниулахгүй, хэрэгтэй нөхцөл байдлыг эргэн санахыг оролдох хэрэгтэй.

6. Ой тогтоолтыг хөгжүүлэх хамгийн сайн арга нь хүйтэн мах, хар шоколад байнга хэрэглэх явдал болохыг Канадын эрдэмтэд олж илрүүлжээ. Энэхүү дүгнэлт нь тухайн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэсний үр дүнд бие махбодид ялгарч буй химийн нэгдлүүдийг судалсан судалгаанд үндэслэжээ. Мөн явуулсан судалгааны явцад мэдээлэл тогтоох чадварт өөх тосгүй бүтээгдэхүүнээр хийсэн хоол хүнс муугаар нөлөөлдгийг тогтоосон байна.

7. Ой тогтоолтыг сайжруулах бас нэг арга бол өдрийн цагаар түр нойр авах явдал гэж Израйлийн эрдэмтэд үзэж байна. Өдрийн нойр нь тархинд удаан хугацааны ой батжих үйл явцыг өөрчилдөг байна. Туршилтын явцад оролцогчдыг хоёр бүлэг болгон хуваажээ. Бүлэг тус бүрт урьдчилан санаж тогтоох хэрэгтэй тодорхой үйлдлүүд бүхий зорилтыг биелүүлэхийг санал болгосон байна. Нэг бүлгийн хүмүүсийг өдрийн цагаар цаг хагас унтсаны дараа даалгаврыг биелүүлэх шаардлага тавьсан байна. Туршилтын хугацаанд өдрийн цагаар цаг хагас унтсан хүмүүс огт унтаагүй хүмүүсээс илүү сайн үр дүн үзүүлжээ. Ингэж өдрийн нойр нь зөвхөн тархины ажиллагааг хурдасгадаг төдийгүй хүний ой санамжинд эергээр нөлөөлдөг болохыг эрдэмтэд итгэлтэй нотолжээ.

8. Түргэн унших нь удаан уншихаас нүдийг илүү бага ядраадаг гэж Оросын эрдэмтэд үзэж байна. Тэд энэ ажиглалтад үндэслээд, түргэн уншихаас удаан уншихад мэдээллийг тогтоох чадвар 20 хувь доогуур байдаг гэж дүгнэжээ. Та минутанд 180-220 үг уншиж байвал, тухайн сэдвийг үүнээс илүү хурдтай уншсанаас хавьгүй бага зүйл тогтооно гэсэн үг. Хүн унших хурдаа нэмэх дасгал сургууль хийсээр өөрийн ой тогтоолтыг сайжруулж болно гэдэгт эрдэмтэд итгэлтэй байна.

9. АНУ-ын нейробиологич эрдэмтэн Лоуренс Кац нейробик гэж нэрлэгдэх дасгал сургуулийг боловсруулжээ. Их хэмжээний мэдээлэл цээжилж тогтоох буюу удаан хугацаанд мартахгүй санах хэрэгтэй үед халуун усанд ороод, дараа нь эд юмсыг тодорхой дарааллаар өрж тавих, эмхэлж цэгцлэх, задлаад эргүүлж угсрах, эвхэж тавих зэрэг үйлдэл хийх хэрэгтэй гэнэ. Цорын ганц нөхцөл нь эдгээр бүх үйлдлээ нүдээ аньж хийх явдал ажээ. Ийм дасгалын үр дүнд тархины эд эс идэвхтэй ажиллаж, нейтрофин гэдэг бодисыг ялгаруулдаг ба энэ нь хүний ой тогтоолтын үйл ажиллагаанд таатай нөлөөлдөг байна.

10. Ой тогтоолтыг сайжруулах хамгийн эртний жор XIV зууны үеэс уламжлан иржээ. Энэ эмчилгээний ундааны цорын ганц найрлага нь шалфей гэнэ. Орчин үеийн эрдэмтэд дундад зууны аргын үр дүнтэйг баталсан ба шалфейн хандыг өдөрт гурван удаа хоолноос гучин минутын өмнө уухыг санал болгож гэнэ. Ундааны нууц нь энэ ургамалд агуулагддаг эфирийн тосонд байдаг байна. Эфирийн тос нь мэдээллийг санаж тогтооход тусалдаг ба тархины үйл ажиллагааг сайжруулахад туслах бодис агуулдаг ажээ.

11. Ой санамжаа сайжруулах бас нэг дасгал нь унтахын өмнө өдрийн бүх үйл явдлаа оройноос өглөө хүртэл урвуу дарааллаар эргэн санах явдал гэнэ. Ингэхдээ хүмүүсийн хувцас, ярьсан яриа, өрөөний эд хогшлын байрлал зэрэг аль болохоор их зүйл санахыг хичээх хэрэгтэй. Харин ямар ч тохиолдолд сөрөг зүйлсийг анхаарах хэрэггүй. Үйл явдлыг сэргээн санахдаа хөндлөнгийн хүн ажиглаж байгаа мэтээр санах хэрэгтэй ажээ.

12. Хэзээ ч, хэнд ч өөрийгөө ой тогтоолт муутай гэж ярих хэрэггүй. Хүн өөрийгөө итгүүлэхэд амархан автагддаг учраас ой муутай гэж бодох хэрэггүй. Харин эсрэгээр өдөр өнгөрөх тусам миний ой тогтоолт сайжирч байна гэдэгт өөрийгөө итгүүлэх хэрэгтэй. Энэ энгийн дасгал нь таныг өөрийн хүчинд итгэх, дээр дурдсан зөвлөгөөнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд урам өгөх болно.

Эх сурвалж: Psychology Daily

3
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

942

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419