ЭМЯ: Шинээр 22 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо 760 боллоо
Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын талаарх цаг үеийн нөхцөл байдлын танилцуулж байна.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "2020 оны 11-р сарын 28-ны 11:00 цагийн байдлаар 11,929 хүнд PCR шинжилгээ хийснээс 22 хүн тохиолдол шинээр бүртгэгдлээ.Улаанбаатарт 5, Сэлэнгэд 10, Дархан-Уулд 2, Дорноговьд 1 тохиолдол нэмэгдэж, дотоодын халдвар 318 болсон бол зөөвөрлөгдөн орж ирсэн 4 тохиолдол нэмэгдэж нийт халдварын тоо 760 боллоо. 347 эдгэрсэн байна" гэлээ.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.28-НЫ 11:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.28-НЫ 11:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, November 27, 2020