Хятад улс төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө нэн ядуурлыг эцэс болголоо гэв
Хятадын баруун өмнөдөд орших Гуйжоу мужийн сүүлийн есөн ядуу хошууг ядуурлын жагсаалтаас даваа гарагт хасчээ. Хятад улс төлөвлөсөн хугацаанаас нэг сарын өмнө нэн ядуурлыг эцэс болголоо хэмээн CGTN мэдээлсэн байна.
2012 онд Хятадын Коммунист нам дотоодын ядуурлыг 2020 он гэхэд тэглэх зорилт дэвшүүлж билээ.
Хятадын ядуурлын шугам нэг хүнд жилд 2300 юань буюу өдөрт нэг доллар орчим байдаг. /2010 оны жишиг ханшаар/
2013 онд Хятадын гурван хошуу тутмын нэг "ядууралд нэрвэгдсэн" гэх хаягтай байв. Тухайн үед 832 нэн ядуу хошуу байсан бөгөөд нэн ядуурал 80 сая гаруй хүнийг хамарч байж. Бээжин, Шанхай зэрэг мужийн түвшний есөн бүс л ядуурлаас ангид хэмээн тооцогдож байжээ.
Хятадад сүүлийн долоон жилийн хугацаанд жилд дунджаар 10 сая хүн ядуурлаас ангижирсан байна.
Нэн ядууралд нэрвэгдсэн хүн амын тоо 2012 оны эцсээр 98.99 сая байсан бол 2019 оны эцэст 5.51 сая болж буурчээ. Мөн тус хугацаанд ядуу хошуудын тоо 832-оос 52 болж цөөрсөн гэж статистик мэдээнд дурдагджээ.
Эх сурвалж: CGTN