Мэргэжилтнүүд 2021 онд биткойны ханш 100 мянган ам.долларт хүрнэ гэж таамаглажээ
Биткойны хөрөнгө оруулагчид тус цахим валютыг ирэх жилд ханш нь 100 мянган ам.долларт хүрнэ гэж мөрийцөж байна.
Энэ бол криптовалютыг алт шиг үнэ цэнэтэй хадгаламж гэхээсээ илүү таамаглалын хөрөнгө гэж үздэг үл итгэгчдийн анхаарлыг татах гэсэн арга юм. Энэ оны 1-р сараас хойш биткойнын ханш 160 хувиар өссөн бөгөөд энэ нь тус валютыг хэр их эрэлттэй байгааг харуулж байна. Ялангуяа Square, Paypal зэрэг төлбөрийн компаниуд биткойныг үйлчлүүлэгчдийн өмнөөс худалдаж авч эхэлсэн нь эрэлт нэмэгдэх шалтгаан болжээ.
Биткойны хамгийн дээд цэгтээ 2017 оны 12-р сард хүрч ханш нь 20 мянган ам.доллараар хэмжигдэж байсан билээ. 2011 онд анх гарахдаа тэг ам.долларын ханштай байсан биткойн одоогийн байдлаар 18,415 ам.доллараар үнэлэгдэж байна. Нэг жилийн дотор 18000-100000 долларт хүрэх нь тийм ч хэцүү зүйл биш биш гэж Off Chain Capital сангийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Брайан Эстес хэллээ.
Тэрбээр “Би биткойныг жилийн дотор 10, 20, 30 дахин хүртэл өсөхийг харсан. Тиймээс 5 дахин өгсөх нь тийм ч том асуудал биш” гэжээ. Эстэс нь алт шиг түүхий эдийн хомсдолыг хэмжих урсгалын харьцааг ашигласан загвар дээр үндэслэн биткойныг 2021 оны эцсээр 100,000-288,000 ам.долларын хооронд хэлбэлзэнэ гэж таамаглаж байна.
Citi банкын техникийн шинжээч Том Фицпатрик өнгөрсөн долоо хоногт биткойн ирэх жилийн эцэс гэхэд 318,000 доллар хүртэл өсөх боломжтой гэж тэмдэглэлдээ хязгаарлагдмал хангамж, хил давах хөдөлгөөн зэргийг дурдаж байсан.
Гэхдээ зарим эдийн засагчид биткойнын ханш огцом нэмэгдсэн ч цаашид амархан хэлбэлзэж болох тул түүнд тулгуурлан хөрөнгө оруулалтын төлөвлөгөө зохиох нь тэнэг хэрэг эхмээн үзэж байгаа юм.
Хомсдол үүсэх үү?
Биткойн нь 10 минут тутамд математик өгөгдлийг бодож өрсөлдүүлэх замаар гүйлгээний блокуудыг баталгаажуулдаг "уул уурхай" гэж нэрлэгддэг компьютерууд дээр тулгуурлан гарч ирдэг. Хамгийн түрүүнд өгөгдлийг тайлж, гүйлгээг хийсэн комьпютер шинэ биткойн олборлодог.
Өмнө нь дөрвөн жил тутамд биткойн олборлодог хүмүүсийн нийт олборлолтын хэмжээг таллаж инфляцийг бууруулах зорилготой алхам авч байсан. Энэ оны 5-р сард гурав дахь удаагаа олборлолтын хэмжээг талласан бөгөөд бөгөөд энэ нь нийлүүлэлтийг хязгаарлаж, шинэ зоос бий болгох түвшинг бууруулсан юм.
Үүний ачаар биткойны ханшын өгсөлт эхэлсэн. Мөн саяхан 300 сая гаруй хэрэглэгчиддээ крипто үйлчилгээг нэвтрүүлсэн Square’s Cash App болон PayPal зэрэг компаниудаас болж биткойны хомсдол үүсч эхэлжээ. Үүнээс болоод биткойны ханш цаашид өссөн хэвээр байх нь мэдээж.
Томоохон сангуудын шийдвэр
Халимын индекс гэж нэрлэгддэг, дор хаяж 1000 биткойн хадгалдаг хаяг эсвэл цахим түрийвчийн тоо нь түүхэн дээд хэмжээнд хүрсэн гэж дижитал хөрөнгийн менежер Грэйскэйлийн судалгааны захирал Фил Бонелло хэллээ. Бонелло 2200 гаруй хаягийг том биткойн эзэмшигчид байгаа гэж мэдэгдсэн нь 2018 онд 1600 байснаас 37 хувиар өссөн үзүүлэлт аж. Duquesne Capital санг үүсгэн байгуулагч Стэнли Друккенмиллер, BlackRock Inc-ийн дэлхийн тогтмол орлоготой хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирал Рик Ридер зэрэг хөрөнгө оруулагчид саяхан биткойныг сурталчилж эхэлсэн байна
Эх сурвалж: Reuters