ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа өчигдрийн 11:00 цагаас хойш хийгдсэн шинжилгээнүүдийн хариуг танилцууллаа.
Тэрбээр "Өчигдрийн 11:00 цагаас хойш улсын хэмжээнд нийт 3,801 хүнд шинжилгээ хийхэд 27 тохиолдолд халдвар илэрлээ. Улаанбаатарт 6, Дорноговь аймгийн Айраг суманд 1, Сэлэнгэ аймагт 20 тохиолдол шинээр нэмэгдсэн.
Улаанбаатарт бүртгэгдсэн 6 тохиолдлын нэг нь ойрын хавьтлын хүн бөгөөд давтан шинжилгээгээр илэрлээ. Харин бусад таван тохиолдол нь гэр бүлийн хавьтал, караокеноос эхтэй батлагдсан тохиолдлын хавьтал болсон хүмүүс юм. Энэ 6 хүн бүгдээрээ ажиглан тусгаарлах байранд тусгаарлагдаж байсан.
Сүүлийн 24 цагт Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймагт халдвар шинээр бүртгэгдээгүй.
Улсын хэмжээнд халдварын тохиолдол 699 болсон. Өнөөдрийн байдлаар 350 хүн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдлыг үнэлбэл нэг хүн маш хүнд буюу амьсгалын аппаратанд орсон, 3 хүн хүнд, 56 хүн хүндэвтэр, 291 хүн хөнгөн байна.
ХӨСҮТ-ийн Халдвартын клиникээс гадна Цэргийн төв эмнэлэгт халдвартай өвчтөнүүдийг эмчилж байгаа. Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 95 хүн эмчилгээ хийлгэж байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.25-НЫ 11:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.25-НЫ 11:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Tuesday, November 24, 2020