Элон Маск хөрөнгийн хэмжээгээр Билл Гэйтсийг гүйцэж дэлхийн 2 дахь баян хүн болов
Цахилгаан машин үйлдвэрлэгч "Tesla Inc"-ийн хувьцааны ханш огцом нэмэгдсээр тус компанийн захирал Элон Маскийн нийт хөрөнгийн хэмжээгээр "Microsoft"-ийн үүсгэн байгуулагч Билл Гейтсийг гүйцэж дэлхийн хоёр дахь баян болжээ. 49 настай Маскын хөрөнгө хэдхэн жилийн дотор 7.2 тэрбумаас 127.9 тэрбум доллар хүртэл өссөн нь Теслагийн хувьцааны ханш хоёр жилийн дотор 3 дахин өссөнтэй холбоотой юм.
Маск нэг жилийн дотор хөрөнгийн хэмжээгээ 100.3 тэрбум доллараар нэмэгдүүлсэн нь урьд хожид байгаагүй амжилт юм. Энэ оны 1-р сард тэрбээр Forbes сэтгүүлийн дэлхийн хамгийн баян хүмүүс жагсаалтын 35-р байранд орж байжээ.
Түүний хөрөнгийн хэмжээ ийнхүү нэмэгдэхэд "Tesla Inc" компанийн зах зээлийн үнэлгээ нь 500 тэрбум ам.долларт хүрсэн нь голлон нөлөөлжээ. Түүний нийт хөрөнгийн дөрөвний гурвыг Теслагийн хувьцаа бүрдүүлдэг бөгөөд үлдсэн хувийг нь "Space Exploration Technologies Corp" буюу "SpaceX" компанийн хуьцаа бүрдүүлдэг гэнэ.
Маскын хөрөнгө ийнхүү нэмэгдсэнээр сүүлийн найман жилийн түүхэнд "Microsoft Corp"-ийг үүсгэн байгуулагч Гейтс дэлхийн 3 дахь баян хүн болжээ. Тэрбээр ийнхүү дэлхийн тэрнүүэ баячуудын жагсаалтын хоёрдугаар байрнаас доогуур жагсаж байгаа хоёр дахь тохиолдол болж байна. Тэрээр 2017 онд "Amazon.com Inc"-ийн үүсгэн байгуулагч Жефф Безост гүйцэгдэхээсээ өмнө олон жилийн турш тус жагсаалтыг тэргүүлж байсан. Гейтс 127.7 тэрбум долларын хөрөнгөтэй байсан боловч олон жилийн турш буяны үйлсэд маш ихээр хандив өргөснөөр хөрөнгө нь мэдэгдэхүй ч буурсан юм. Тэрээр 2006 оноос хойш өөрийн нэрэмжит санд 27 тэрбум гаруй ам.доллар өгсөн билээ.
Энэ жил дэлхийн хамгийн баян хүмүүсийн хувьд ашигтай жил байлаа. Цартахлын тархалт, дэлхийн дулаарал нь дэлхийн ажилчин анги, ядууст харьцангуй муугаар нөлөөлсөн хэдий ч чинээлэг эрхмүүд энэ он гарснаас хойш 1.3 их наяд ам.долларын орлого олжээ.
Эх сурвалж: Bloomberg