Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте хахууль авсан албан тушаалтнуудыг буудах зөвшөөрлийг иргэдэд олгожээ
Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тус улсын иргэдэд хээл хахууль авч буй албан тушаалтнуудыг зодож, буудах зөвшөөрөл олгосон хэмээн мэдэгджээ.
Батаан мужид хийсэн айлчлалынхаа үеэр Ерөнхийлөгч Дутерте ард түмэндээ хандан үг хэлэхдээ засгийн газрын албан тушаалтан үүргээ биелүүлэхийн тулд хахууль нэхвэл иргэд тэдний нүүр рүү цохиж, тэр ч байтугай буудаж болно гэжээ.
"Хэрэв та татвар, төлбөр, зөвшөөрөл эсвэл бусад зүйлийг төлдөг боловч эдгээр тэнэгүүд хахууль нэхвэл нүүр рүү нь цохь. Хэрэв гар буутай бол буудаж болно, гэхдээ битгий ал, гар, эсвэл хөл рүү нь бууд. Ингэсэн тохиолдолд та зөвхөн тэнсэн харгалзах ял авч шоронгоос зайлсхийх болно. Ямар ч тохиолдолд эдгээр хулгайч нарыг буудсан хүмүүсийг би хамгаална гэж амлаж байна" гэж тэрбээр мэдэгдсэн аж.
Ерөнхийлөгч мөн олон нийтийг өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалж, төрийн албан хаагч авлига авах, эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан тохиолдолыг мэдээлэхийг уриалав. Хэрэв авлигын хэргийн мэдээлэл өөрт нь хүрвэл тухайн албан тушаалтныг биечлэн дуудаж, өргөдөл гаргагч нүүр рүү цохихыг зөвшөөрнө гэж амлажээ.
Буудах тухай Филиппиний Ерөнхийлөгчийн үгийг шууд утгаар нь ойлгох хэрэгтэй, яагаад Дутертэ хэдхэн жилийн өмнө хар тамхины наймаачдыг буудах зөвшөөрлийг өгч байсан билээ. Одоогийн байдлаар энэхүү шийдвэр нь томоохон амжилтанд хүрсэн гэж ажиглагчид үзэж байгаа юм. Хар тамхины наймаачдыг буудсан хүмүүст бүр шагнал олгох болсны дараа "Хөлсний анчид" гарч ирсэн аж. Үүний нөлөөгөөр 800 гаруй хар тамхины наймаачид буудуулж алагдсан байна.
Хар тамхины мафитай хийсэн дайныг харуулсан гэрэл зургуудыг мөн бусдад сануулга болгох үүднээс цахим сайтуудад байршуулах болсон гэнэ. Гэсэн хэдий ч Родриго Дутерте өөртөө ч мөн хатуу ханддаг шударга хүн гэдгээ батлах шийдвэр гаргажээ. Тэрбээр "Миний бие бүрэн эрхийн хугацаа дууссан ч эрх мэдлээ хадгалан дарангуйлагч болох гэж оролдвол намайг буудан устгаж үндсэн хуулиа хамгаалахыг армиасаа хүсч байна" хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: fishki.net