Авлигын хэрэгт холбогдсон Францын экс-Ерөнхийлөгч Николя Саркозийг шүүх хурал эхэлжээ
Францын Ерөнхийлөгч асан Николя Саркозийг авлига авсан, албан тушаалаа урвуулан ашигласан, шүүгчид хахууль өгөх гэж оролдсон хэргээр шүүх хурал энэ даваа гарагт эхэлж байна.
2007-2012 онд Францын төрийн тэргүүн байсан Николя Саркози Францын орчин үеийн түүхэнд авлигын хэргээр шүүхэд дуудагдсан анхны төрийн тэргүүн болж байгаа гэдгийг онцолж байна. Прокурорын талаас Ерөнхийлөгч асан Николя Саркози шүүгчид өндөр албан тушаал амлаж, оронд нь өөртэй нь холбоотой авлигын хэргийн талаарх нууц мэдээллийг авахыг оролдсон хэмээн буруутгаж байгаа аж.
Тэрээр 2007 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Францын тэрбумтан Лилиан Беттанкуртаас мөнгө авч, сонгуулийн кампанит ажлаа хууль бусаар санхүүжүүлсэн хэргээр шалгагдаж байсан ба тэрээр уг хэргийн явцын талаар мэдээлэл олж авахын тулд шүүгчийг хахуульдах гэж оролдсон аж. Николя Саркозигийн хувьд одоог хүртэл консерватив намдаа нэр нөлөөтэй хэвээр байгаа ба тэрээр өөрийгөө гэм зэмгүй, ямар нэг буруу хэрэг хийгээгүй хэмээн удаа дараа мэдэгдээд байгаа билээ.
Мөрдөн байцаагчид Ерөнхийлөгч асан Н. Саркози 2007 оны сонгуулиар Ливийн удирдагч агсан Муаммар Каддафигаас мөнгө авч, сонгуулийн кампанит ажлаа санхүүжүүлсэн гэж сэжиглэн 2013 оноос эхлэн Н. Саркози болон түүний өмгөөлөлгч Тьерри Эрцог нарын яриаг нууцаар чагнаж байсан ба Н. Саркози, өмгөөлөгчийнхөө хамтаар хуурамч нэр нээр бүртгүүлсэн утаснууд хэрэглэж байсныг илрүүлжээ.
Эх сурвалж: BBC