Ангараг руу хийх аялал хэр зэрэг эрсдэлтэй вэ?

Ангараг руу хийх аялал хэр зэрэг эрсдэлтэй вэ?

Хүн төрөлхтөн 40 жилийн өмнө анх удаа дэлхийгээс өөр гариг эрхэс дээр мөрөө гаргаж, саран дээр газардсан билээ. Тэгвэл дараагийн удаад Ангарагт хүрэхийг мөрөөдөх болов. НАСА 2021-ээс 2035 онд тус гариг руу жолоодлогот сансарын хөлөг нисгэхээр төлөвлөөд байна.

Дэлхийгээс Ангараг хүртэлх 75 сая км зайг сансарын хөлөг хамгийн багадаа 3 жилийн хугацаанд туулах болно. Иймд эрдэмтэд удаан хугацааны сансарын аялал нисгэгчдийн биед ямар нөлөө үзүүлж болохыг тодорхойлохыг оролдож, түүнээс хамгаалах арга замыг эрж хайж эхлээд байна.

Өмнө нь 1994-1995 онд оросын сансарын нисгэгч Валерий Поляков 14 сарын турш Мир станцад байрлаж сансарт өнгөрүүлсэн хугацаагаар дээд амжилт тогтоож байсан юм. Харин 2021 оноос америкийн сансарын нисгэгч Скот Келли, Оросын сансарын нисгэгч Михайл Корненко нар 1 жилийн хугацагаар сансарт байрлахаар төлөвлөж байна. Сансарын урт хугацааны аялалын үед тохиолдож болох асуудлуудын нэг нь нисгэгчдийн нойртой холбоотой байх бололтой.

2019 онд хэрэгжиж дууссан Марс-500 төслийн хүрээнд Оросын 3, Итали, Франц, Хятадын тус бүр 1 иргэнийг 550 метр куб эзэлхүүн бүхий битүү орчинд 520 хоногийн турш тусгаарлаж, тэдний эрүүл мэнд, сэтгэлзүйд гарах өөрчлөлтүүдийг судалжээ. Сансарын хөлгийг дууриалгасан битүү орчинд 17 сарын турш байрласан оролцогчдод тулгарсан хамгийн том бэрхшээл нь дутуу нойр байв. Тусгаарлагдсан орчинд байгалийн гэрэл болон агаар ч нэвтрэх боломжгүй байсан юм. Туршилтын үед оролцогчдийн хөдөлгөөн багасч, унтах, сэрэх хугацаа замбараагүй болж эхэлсэн байна.

Үүний улмаас биологийн цагийн давтамж алдагдаж, 4 оролцогч их хэмжээгээр нойрны дутагдалд орсоноос, түүнээс шалтгаалах сэтгэлзүйн дарамтад оржээ. Харин зөвхөн нэг оролцогчийн биед "аялалын туршид" нойртой холбоотой ямар нэгэн aсуудал гараагүй гэж Шинжлэх ухааны академийн сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд дурдсан байна. Сансарын урт хугацааны аялалын явцад хөлөг дотор дэлхийн өдөр шөнө солигддогтой төстэй гэрлийн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэдгийг энэ удаагийн судалгааны үр дүн харуулж байна.

Харин АНУ-ын Броун их сургуулийн эрдэмтэд сансарын урт хугацааны аялалын үед нисгэгчдийн эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулах зүйл нь найтаалт гэж үзэж байна. Дэлхий дээр хүн найтаах үед амьсгалын эрхтэнд агуулагдаж байсан нянгууд хэдэн метр орчим зайд газарт унадаг. Тэгвэл жингүйдлийн нөхцөлд нянгууд нисгэгчдийг хүрээлж, тэдний амьсгалаар дамжин өвчний халдвар авах эрсдлийг аялалын бүх цаг хугацааны туршид агуулсаар байх болно.

Алсын зайн сансарын хөлгийн эрчим хүчний хэрэглээний хязгаарлагдмал байдал нь хангалттай хэмжээний агаарыг шүүж, цэвэршүүлэх боломжийг хязгаарлана. НАСА-гийн Шатлл хөлгийн 106 удаагийн нислэгт оролцсон 742 нисгэгчээс нислэгийн үед ямар нэгэн өвчний халдвар дамжсан 29 тохиолдолд бүртгэгдэж байжээ. Гэхдээ НАСА сансарын нисгэгчдэд томуу зэрэг хэд хэдэн төрлийн вакцин хийх, сүрьеэ зэрэг өвчний халдвар байгаа эсэхийг хянах, нисгэгчдийг ариутгасан алчуур, мэс заслын маск, хорт хийн баг, мөн шаардлагатай антиботокуудаар тус тус хангаж байна.

Сансарын нислэгийн үед нисгэгчдийн эрүүл мэндэд учирч болох гадны хамгийн том аюул нь сансарын туяа юм. Амьдралын ул мөрийг хайхаар Ангараг гариг дээр газардаад байгаа Сониуч станцын өөр нэгэн зорилго түүний хэмжээг нарийвчлан тодорхойлоход чиглэж байна. Дэлхийн соронзон орон биднийг сансарын туяанаас найдвартай хамгаалдаг бол сансарын нөxцөлд төрөл бүрийн цацраг идэвхт туяа нисгэгчдийн биед чөлөөтэй нэвтрэх болно. Нисгэгчдийг хэд хэдэн төрлийн цацраг туяанаас тусгаарлах боломжтой боловч бусад төрлийн сансарын туяанаас найдвартай хамгаалж чадахгүй.

Иймд урт хугацааны аялалын үед хүний тархинд нөлөөлж Алцгеймер зэрэг өвчний явцыг түргэсгэх нөлөө үзүүлж болохыг Рочестерийн их сургуулийн эрдэмтэд судалгаагаар тогтоосон байна. Тэд туршилтын хүрээнд Ангараг руу хийх аялалын үед хүний биед шингэж болох сансарын туяаны янз бүрийн тунгаар хулганыг шарж туршчээ. НАСА өмнө нь 25 жил хүртэлх хугацаагаар үргэлжлэх сансарын аялалын үед хүний эрүүл мэндэд учирч болох эрсдлийг тодорхойлох зорилгоор хөрөнгө гаргаж, хорт хавдар, зүрх судас болон яс булчингийн өвчлөлд сансарын туяа хэрхэн нөлөөлдөг болохыг судлаж байсан юм. Харин энэ удаагийн судалгаа анх удаа тархи мэдрэлийн системийг хамарсанаараа онцлог болжээ.


Эх сурвалж: Mailonline

2
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419