Коронавирусын халдвар авсан үед гэдэс хямрах, нүд өвдөх, юм мартах, ядрах зэрэг шинж тэмдэг илэрч болно
Коронавирусын халдварын тухай эрдэмтдийн хийсэн 30 гаруй судалгаан дээрээс үндэслэн эмч нар коронавирусын халдвар авсаны дараа бүдэг байдлаар илэрч болох 4 шинж тэмдгийг нэрлэжээ. Коронавирусын халдварын эхэн үед илэрч болох шинж тэмдгүүдийн нэг нь ходоод гэдэс хямрах шинж тэмдэг юм.
Энэ нь дотор муухайрах, бөөлжих, суулгах, хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгээр илрэх аж. Эдгээр шинж тэмдгүүд нь заавал коронавирусын халдвар авсаныг илтгэхгүй ч үүнд анхаарлаа хандуулж, эмчид хандах нь зүйтэй гэдгийг Канадын Альбертагийн их сургуулийн доктор Митч Уилсон онцолжээ. Коронавирусын халдварын эхэн үед илэрч болох бас нэг шинж тэмдэг нь нүд өвдөх, нүд улайх юм. АНУ-ын Нүдний өвчин судлалын академиас мэдээлж байгаагаар коронавирусын халдвар авсан иргэдийн 1-3 хувьд нь уг шинж тэмдэг илэрсэн аж.
Лондон дахь Хааны коллежийн эрдэмтдийн тогтоосноор коронавирусын халдвар авсаны дараа юм мартах, оюуны чадвар буурах зэрэг шинж тэмдэг мөн илэрч болох гэнэ. Ирландын Тринити коллежийн эрдэмтдийн судалгаагаар КОВИД-19 өвчнөөр өвдсөн иргэдийн 50 хувьд нь ядрах шинж тэмдэг илэрч байсан ба уг шинж тэмдэг нь эдгэрсний дараа 10 долоо хоног хүртэлх хугацаанд арилахгүй байх боломжтой аж.
Эх сурвалж: TASS.ru