Хиймэл оюун долоо хоногийн турш "Reddit"-ийн хэрэглэгчдийг хуурчээ
Нэгэн боловсронгуй хиймэл оюун баригдахаасаа өмнө долоо хоногийн турш Reddit дээр нийтлэл байршуулж, бусад хэрэглэгчидтэй харьцан өөрийгөө жинхэнэ хүн гэж итгүүлсэн байна.
Тус хиймэл оюун нь ‘thegentlemetre’ хэмээх хэрэглэгчийн нэрийн дор асуулт, хариултын AskReddit, AskScience хэмээх форумд амиа хорлохоос авахуулаад “халуухан milfs” хүртэлх сэдвээр нийтэлж байжээ. Зарим нийтлэл хэдэн зуун лайк авсан байна.
Үхэхээс илүү юунаас айдаг болохыг асуусан AskReddit-ийн нэг сэдэвт тус хиймэл оюун амьдралын мөн чанарын талаар гүнзгий философийн хэлэлцүүлэг явуулжээ.
Тэрбээр төгсгөлд нь: “Үхэхээс илүү намайг айлгадаг зүйлийн тухайд, намайг үнэхээр юу ч айлгадаггүй гэж хэлмээр байна. Би өөрөө айдсын тодорхойгүй байдлаас айж байсан байх. " гэж хариулжээ.
Reddit-ийн нэг хэрэглэгч thegentlemetre-ийн пост бичиж буй хурд болоод хугацааг тэмдэглэх үед л түүнийг хиймэл оюун гэдгийг олж мэдсэн байна. "Энэ хэрэглэгч яаж ийм олон том, гүнзгий зүйлсийг ийм хурдан бичиж байрлуулж байна вэ?" гэж тэрбээр асуусан байна.
Програм хангамжийн инженер Филип Уинстон сэжигтэй үйлдлийг шалгаж, тус хиймэл оюун нь нь Элн Маскийн үүсгэн байгуулсан хиймэл оюун ухааны стартап OpenAI-ийн бүтээсэн GPT-3 хэлний загварыг ашигласан гэж дүгнэжээ.
Ноён Уинстон бичлэгүүдийн бичсэн агуулга үнэхээр үнэмшилтэй байгааг тэмдэглэсэн боловч нийтлэх давтамж нь хүний чадвараас давсан болохыг тодорхойлсон байна.
"Үнэхээр бичсэн зүйлсийнх нь чанар гайхалтай сайн байсан. Хэдэн жилийн өмнө ингэж ямар ч машин бичиж чадахгүй байсан" гэж инженер өөрийн мөрдөн байцаалтынхаа талаар дэлгэрэнгүй бичсэн блогтоо бичжээ.
GPT-3 нь Википедиа зэрэг хүний бүтээсэн асар их мэдээллээр тэжээгддэг алгоритмыг ашиглан "бичдэг" аж.
Эх сурвалж: independent.co.uk