IOS-д зориулж дуут жиргээг гаргаснаас хойш гурван сарын дараа Twitter шууд илгээдэг аудио мессежийг туршиж байна. Мессеж үйлчилгээний менежер Алекс Аккерман-Гринберг The Verge-д мэдэгдэл хийхдээ Бразил дахь хэрэглэгчдээс эхлэн тус үйлчилгээг туршиж үзэх гэж байгаагаа мэдээлжээ.
"Хүмүүс твиттер дэх харилцан яриандаа өөрийгөө хэрхэн илэрхийлэх талаар илүү олон сонголтыг хүсч байгааг бид мэднэ. Энгийн хүмүүс болон хувийн хэвшлийн аль аль нь ийм үйлчилгээг эрэлхийлэх болсон. Манай дуут мессеж нь 20 секундын урт байх юм. гэж тэрбээр хэлжээ.
Twitter өнгөрсөн 6-р сард "дуут жиргээ" -г нэвтрүүлсэн. Энэ нь бичлэгүүдэд аудио клип хавсаргах сонголт байсан юм. Жиргээ бүр 140 секундын аудио бичлэг хийх боломжтой байдаг.
Гэхдээ тухайн үед харааны бэрхшээлтэй, сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хувьд тус функцийг хэрэглэх боломжгүй байна гэж шүүмжлүүлсэн бөгөөд бусад тодорхой засварууд хийсний дунд дуут жиргээг цагийн хуваарьт илүү хялбар таних боломжтой болгосон.
Энэ ийм удаад асуудал гарахгүй гэнэ. "Бүтээгдэхүүн маань бэлэн болсон. Бид мөн бүтээгдэхүүний хөгжлийн үйл явцыг өөрчилсөн бөгөөд ингэснээр ямар ч хүн манай шинэ функцийг бүрэн ашиглах боломжтой болсон.." гэж дизайнер Дантли Дэвис The Verge сэтгүүлд ярьжээ.
Twitter-ийн хэвлэлийн төлөөлөгч PCMag-д энэ мэдээг баталгаажуулж, "Текст хэлбэрийн жиргээ хүмүүсийн дунд олон үйл ойлголцол гаргасаар байгаа тул дээрх дуут жиргээ нь илүү тодорхой ойлголтыг төрүүлж чадна гэж найдаж байна" гэж бичжээ.
Фэйсбүүк, Инстаграм, Мессенжер, WhatsApp зэрэг бусад нийгмийн сүлжээнүүд нь хэрэглэгчдэд дуут мессеж илгээх боломжийг олгодог юм.
Эх сурвалж: entrepreneur