Дэлхий дээр коронавирусийн халдвар албан ёсны тоо баримтаас зургаа дахин их байна гэж үзжээ
Дэлхий дээр коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо албан ёсны статистик мэдээллээс зургаа дахин их байна хэмээн Канберра дахь Австралийн үндэсний их сургуулийн эрдэмтэд Британийн эрдэм шинжилгээний Royal Society Open Science сэтгүүлд нийтэлсэн өгүүлэлдээ бичсэн байна.
Судалгааны ажилд эрдэмтэд ретроспектив шинжилгээний аргыг ашиглажээ. Эмч нарын дүгнэлтээр коронавирусийн улмаас үүссэн нас баралтын тооноос эхэлсэн бөгөөд хичнээн хүн халдвар авах ёстойг тооцоолжээ. Нийт 817 сая хүн амтай 15 орны (Европ, Өмнөд Америк, Австрали болон бусад орнуудад) нас баралтын дүн шинжилгээнд үндэслэн эрдэмтэд 2020 оны гуравдугаар сарын 28-аас наймдугаар сарын 31-ний хооронд халдварын жинхэнэ хувь 6,2 дахин их байна гэж дүгнэжээ.
Судлаачдын үзэж байгаагаар энэ нь олон тооны хуурамч сөрөг үр дүнгүүд гарч, олон хүн өвчтэй гэдгээ нууж байгаагаас гадна олон оронд шинжилгээ өгөөгүйтэй холбоотой юм. Жишээлбэл, Австралийн эрдэмтдийн үзэж байгаагаар Италид коронавирусын халдвар авсан хүмүүсийн тоо 17 дахин, Австралид тайланд дурдсанаас 5 дахин их байна.
Эх сурвалж: BBC