Караокеноос улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байна
Улсын хэмжээнд хийгдсэн коронавируст халдвар илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа танилцууллаа.
Тэрбээр "11:00 цагт мэдээлэл хийснээс хойш 426 хүнд шинжилгээ хийлээ. Ингэхэд Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол шинээр батлагдаж дотоодын халдварын тоо 122 боллоо.
Өнөөдөр ХӨСҮТ-өөс хоёр хүн эдгэрч эмнэлгээс гарсан. Нийт батлагдсан тохиолдлын тоо 557 боллоо.
Голомтлон гарсан халдваруудыг байршлаар нь танилцуулбал,
- Улаанбаатарт 33
- Сэлэнгэ аймагт 53
- Дархан-Уул аймагт 16
- Дорноговь аймагт 6
- Орхон аймагт 13
- Говьсүмбэр аймагт 1 буюу нийт 122 тохиолдол батлагдаад байна.
Улаанбаатарт бүртгэгдсэн 33 тохиолдлын 15 нь ачаа тээврийн жолоочийн гэр бүлийн хүмүүс буюу ойрын хавьтлын хүмүүс юм. Тухайн голомтоос гурван хүн караокед орсны улмаас тэнд хамт байсан зургаан хүн өвчлөөд ,цаашаа гэр бүлийнхэндээ халдвар тарааж улмаар орон сууцны орцны хэмжээнд амьсгалын замын халдварыг тараасан байна. Караокеноос улбаатай 18 халдварын тохиолдол бүртгэгдээд байгаа" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.20-НЫ 17:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.20-НЫ 17:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Friday, November 20, 2020