Өчигдрийн 17 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Нийт 3,625 хүн шинжилгээ хийхэд 3,588 хүнд коронавирус илрээгүй.
Харин:
- Өмнөд Суданаас ирсэн нэг хүний шинжилгээнд коронавирус илэрсэн.
- Нэг жолоочийн шинжилгээнд коронавирус илэрсэн байна.
Өчигдөр 17:00 цагаас хойш 37 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.
Үүнд:
- Дархан-Уул аймагт 5 хүний сорьцод коронавирус илэрч, тус аймагт батлагдсан тохиолдол 16 боллоо
- Сэлэнгэ-10 тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан тохиолдол 51 боллоо.
- Дорноговь аймгийн Замын-үүд суманд шинээр 4, Айраг суманд нэг тохиолдол шинээр бүртгэгдэж, тус аймагт батлагдсан тохиолдлын тоо болсон байна.
- Улаанбаатарт шинээр 15 тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 33 болсон байна.
Ингээд улсын гарч байгаа багц өвчллийн нийт тоо 120 болсон байна.
Монгол Улсад батлагдсан коронавируст халдварын тохиолдлын тоо 555 боллоо
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.20-НЫ 11:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.20-НЫ 11:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Thursday, November 19, 2020