Хиймэл оюун ухаан хорт хавдрыг эмч нараас оновчтой илрүүлж байна
Шинжлэх ухааны Nature сэтгүүлд нийтэлснээр хиймэл оюун ухаан мэргэжлийн эмч нараас илүү хорт хавдрыг оновчтой илрүүлж байгаа ажээ. Google Health, Imperial College London-ы олон улсын судлаач эрдэмтдийн баг хэт авиан оношилгооны компьютер зохион бүтээж туршсан байна.
29,000 өвчтөнг туршилтад оруулахад хиймэл оюун ухаан зургаан мэргэжилтнээс бүрдсэн эмч нарын багаас илүү оновчтой онош илрүүлж байжээ. Мөн хоёр эмч зэрэг ажилласантай дүйцэхүйц амжилттай байгааг дурдсан байна. Учир нь хүнтэй харьцуулахад хиймэл оюун ухаан алгоритмын томъёоллоос бүрдсэн компьютер учир ядарч цуцна гэж үгүй юм.
Түүнчлэн эмч нартай харьцуулахад хиймэл оюун ухаан өвчтөний түүхийг судлаагүй зөвхөн хэт авиа оношилгооны зургаар онош тавина. Энэ нь цаг хугацаа хэмнэсэн, эмч нарын ажлыг хялбарчилсан арга юм. Хиймэл оюун ухаан эмч нартай харьцуулахад буруу оношлох магадлал 1,2 хувиар бага байжээ.
Google Health-ийн судалгааны багийн гишүүн Доминик Кинг “Манай баг судалгааны ажлаараа маш их бахархаж байна. Бид хорт хавдрыг маш оновчтойгоор илрүүлэхэд тусалж чадах хэрэгслийг хөгжүүлж байгаа” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: www.bbc.com