Д аминдэмийн дутагдалд орсон хүн коронавирусийн хүнд хэлбэрээр өвчилдөг
Д аминдэмийн дутагдал нь COVID-19-ийн өвчлөлийн хүндрэх шалтгаан болдгийг Британийн эмч нар тогтоожээ. Энэ тухай “Express” сонин мэдээлэв. Коронавирусийн халдвар, нас баралтын статистикийг тоог судалж байсан эмч нар өвчний хүндрэл газар зүйн бүс нутагтай холбоотойг олж харжээ.
Улирлын чанартай Д аминдэмийн дутагдал түгээмэл бүхий бүс нутагт COVID-19-ийн хүнд хэлбэрийн өвчлөлийн тохиолдол ихэвчлэн бүртгэгдсэн байна. Витамин Д нь дархлааны системийн үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд энэ нь биед нэвтэрч буй бактери, вирусийн эсрэг идэвхжлийг өдөөдөг. Д аминдэмийн хэмжээ хэвийн үед дархлаа илүү үр дүнтэй ажилладаг гэж судлаачдын нэг Гаррит Дэвис эмч ярьжээ.
“Вирус нь Renin-angiotensin system буюу цусны даралт ба хүний организм дахь цусны хэмжээг зохицуулдаг дааврын системийн нэг хэсэг болох АСЕ2 гэдэг эсийн уургийг гэмтээдэг. Эл эс гэмтсэнээс болж бие махбод өөрийн эд эсийг гэмтээж хяналтгүй үрэвсэл үүсдэг. Энэ л хүнийг үхэлд хүргэдэг.Харин Д үүнээс хамгаалдаг гол аминдэм” хэмээн тэрбээр нэмж тайлбарласан байна.
Эх сурвалж: CNN