Хятадын нэг хүнд ногдох ДНБ 2025 он гэхэд 25 мянган доллараас давах тооцоо гарчээ
БНХАУ-ын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2025 он гэхэд 25 мянган доллараас давах тооцоо гарчээ.
Хятадын эдийн засгийн өсөлт тус улсын нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 2025 он гэхэд 25 мянган доллараас давуулж, дэлхийд 70 дугаарт жагсаах тооцоог Олон улсын валютын сан гаргажээ.
Энэ тооцоогоор Азийн гол тоглогч болсон энэ улс дэлхийн хамгийн баян чинээлэг 30 хувьд багтаж эхлэх тухай "Блүүмберг" мэдээлж байна. Мөн Олон улсын валютын сангийн дэлхий нийтийн эдийн засгийн төлөв байдлын талаарх энэ таамаглалаар Хятадын өсөн нэмэгдэж байгаа эдийн засаг 2025 он хүртэлх 25 жилийн хугацаанд дэлхийн 56 улсыг ардаа орхихоор байна.
Тодруулбал, 2025 он гэхэд Хятадын нэг хүнд ногдох үндэсний нийт бүтээгдэхүүний хэмжээ 25 мянга 307 доллартай тэнцэнэ. Үүнээс өмнө 2000-2006 оны хооронд бараг хоёр дахин нэмэгдэж, 2013 оноос өмнө мөн ийм хэмжээгээр өссөн байдаг. Улмаар 2024 он гэхэд БНХАУ-ын нэг хүнд ногдох орлогын хэмжээ хоёр дахин нэмэгдэж, 25 жилийн хугацаанд жилийн 9.1 хувийн өсөлттэй байхаар төлөвтэй байна.
Ингэснээр Хятадын эдийн засгийн энэ өсөлтөөс шалтгаалан Бразил, Орос, Энэтхэг, Хятад Өмнөд Африк зэрэг улсуудыг багтаасан "Брикс"-ын бүлгийн орнуудын эдийн засаг 2030 он гэхэд "Их 7" улсын эдийн засгаас томрох магадлалтай гэж "Голдман Сакс Групп"-ын эдийн засгийн судалгааны газрын дарга асан Жим О Нейл хэлж байна.
Эх сурвалж: Forbes