Өнөөдөр 11:00 цагаас хойш 18 хүний шинжилгээнд коронавирус илэрч, батлагдсан тохиолдол 473 боллоо
Өнөөдрийн 11:00 цагаас хойш коронавируст халдварын тохиолдол нэмэгдсэн эсэх талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр "11:00 цагаас хойш 963 хүнд шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 18 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Үүний дотор,
ХӨСҮТ-д хийгдсэн 550 шинжилгээ багтаж байгаа бөгөөд нэг хүний буюу эмнэлгийн ажилтны шинжилгээнд халдвар илэрлээ.
Дархан-Уул аймагт 348 хүний сорьцод шинжилгээ хийхэд 4 хүнээс халдвар илэрсэн байна.
Сэлэнгэ аймагт 59 хүнд шинжилгээ хийхэд 13 хүнээс халдвар илэрлээ.
Эдгээр илэрсэн тохиолдлууд нь бүгд өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал болсон хүмүүс юм.
Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан тохиолдол 473 боллоо.
Дотоодын халдваруудыг голомт тус бүрээр танилцуулбал,
- Сэлэнгэ аймагт 23
- Дархан-Уул аймагт 8
- Говьсүмбэрт 1
- Улаанбаатарт 15 тохиолдол бүртгэгдээд байна" гэв.
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.18-НЫ 17:00 ЦАГ/КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ /2020.11.18-НЫ 17:00 ЦАГ/
Posted by Эрүүл Мэндийн Яам on Wednesday, November 18, 2020