Илүүдэл жинтэй хүмүүс дархлаа султай байдаг учир ВАКЦИН сайн үйлчлэхгүй байх эрсдэлтэй
Илүүдэл жин, таргалалттай хүмүүсийн хувьд коронавирусын эсрэг вакцин үр дүн багатай байх эрсдэлтэй талаарх судалгааг АНУ-ын "North Carolina"-ийн их сургуулийн эрдэмтэд хийж гүйцэтгэжээ. Эрдэмтэд биеийн жин болон коронавирусын халдварын хоорондын харилцаа хамаарлыг сонгон судалсан байна.
Ингэхэд:
- Коронавирусын халдвар авсан илүүдэл жинтэй хүмүүс хэвийн жинтэй хүмүүстэй харьцуулахад нас барах магадлал 48 хувь, Эрчимт эмчилгээний тасагт шилжих нь мөн адил 74 хувиар илүү байжээ.
- Илүүдэл жинтэй хүмүүсийн дархлаа суларсан, түүнийгээ дагаад өвчнийг эсэргүүцэх чадвар сул байгаа нь цаашлаад вакцин үйлчлэхгүй буюу үр дүн багатай байх эрсдэлтэйг эрдэмтэд анхааруулж байна.
“Таргалалттай хүн амд вакцин үр дүнгүй гэж хэлэхээсээ илүүтүйгээр вакцин үйлдвэрлэх, туршилтын шатуудад таргалалтыг бас нэгэн чухал үзүүлэлт болгон авч үзэх шаардлагатай” гэж судалгааг удирдан явуулсан профессор Мелинда Бэк дурьджээ.
Тодруулбал, вакцины туршилтын шатуудад тухайн туршилтад оролцогсдын жингийн үзүүлэлтийг тусгайлан авч үзэх шаардлагатай гэжээ.
Эрдэмтдийн хийсэн судалгаагаар тухайн хүний биеийн жингийн индекс/өндөр, жингийн харьцуулалтаар тодорхойлогддог/ нь 30-аас өндөр байвал дархлааны систем нь дагаад суларсан байдаг аж.
Дархлаа сулрахад цусан дахь сахарын хэмжээнээс авахуулаад илүүдэл жинтэй хүмүүст нойр булчирхай, ходоодны шархлаа зэрэг төрөл бөүрийн дотоод үрэвсэл бий болсон байдаг нь дархлааны системийн үйл ажиллагааг дарангуйлж байдаг байна.
Мөн томуугийн эсрэг вакцинд үзүүлэх хариу үйлдлийг нь авч үзсэн байна. Ингэхэд илүүдэл жинтэй хүмүүс томуу, томуу төст өвчний вакцин хийсний дараа ч дархлаа нь сул хэвээр байсан бөгөөд томуу, томуу төст өвчнөөр өвчлөх эрсдэл хоёр дахин илүү байжээ.
Дэлхий дахинаа хийгдэж буй судалгааны дүнгээр илүүдэл жинтэй хүмүүс коронавирусээр илүү өвчлөх магадлалтайг тогтоогоод байна. Жишээ нь, илүүдэл жинтэй хүмүүсийн хувьд коронавирусээр өвчлөх магадлал нь 2-3 дахин өндөр гэж Лондонгийн Их сургуулийн эрдэмтэд үзжээ. Иймээс барууны Англи, Америк зэрэг улсуудад Азийн улс орнуудаас илүү өвчлөл тархсан гэж дүгнэсэн байна.
Эх сурвалж: Dailymail