Хятад дахь COVID-19-ийн 11-р сарын нөхцөл байдал

2020-11-17, 13:11 COVID-19 1,251 4
Хятад дахь COVID-19-ийн 11-р сарын нөхцөл байдал

Өдгөө 54.8 сая хүн халдварлаж, 1.3 сая хүний амийг авч одсон COVID-19 анх БНХАУ-ын Ухань хотын нийслэл Хубэй мужид бүртгэгдсэн. Гэвч тус улсад өнөөдрийн байдлаар 86 мянган хүн халдвар авч, 4600 гаруй хүн нас бараад байна. Ерөнхийдөө Хятад улс халдварын голомтыг хэдийнэ хумьж, өдөрт 20 гаруй тохиолдол бүртгэгдэж байгаагийн ихэнх нь гадаадаас ирсэн иргэд байна.

Түүнчлэн үзвэр үйлчилгээ, олон нийтийн үйл ажиллагаагаа нээж, хэвийн амьдралдаа шилжчихсэн. Голомт болсон улс ийн амар тайван байдалд шилжчихсэн атал бусад улс орнуудад халдвар эрчээ авч, өдөрт олон мянган хүн халдвар авч, эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрлээ.

Тухайлбал, ерөнхийлөгч Дональд Трампын энгийн нэг ханиад хэмээн үл тоомсорлож байсан вирусаар 11.3 сая Америк хүн халдварлаж, 251 мянган хүн нас барлаа. Мөн Энэтхэгт 8.8 сая, Бразилд 5.8 сая хүн,Францад 1.9 сая хүн халдварлаад байна. Халдварыг хяналтдаа авсан гэдгээ эрт зарлаж, гадаадын нислэгээ сэргээгээд байсан манай хөрш ОХУ-д халдвар аравдугаар сараас эрчээ авч, тус улсад нөхцөл байдал тун хүнд байна.

Өнөөдрийн байдлаар ОХУ-д 1.9 сая хүн халдварлаж, 33 мянган хүн нас барлаа. Тус улсад өчигдөр 22 мянган хүн халдварлаж, 352 хүн нас баржээ. Ийн голомт болсон Хятад улсад халдварын нөхцөл байдал ямар байгаа талаарх энэ сарын мэдээллийг багцлан хүргэж байна.

Арваннэгдүгээр сарын 01.

-БНХАУ-д 24 тохиолдол бүртгэгдсэний 21 нь импортоор орж иржээ. Дотоодод Шинжаань мужийн гурван иргэн халдвар авсан байна.

Энэ сарын байдлаар БНХАУ-д нэг ч иргэн коронавирусын улмаас амиа алдаагүй, 10-наас хойш дотоодод нэг ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

Арваннэгдүгээр сарын 02.

-БНХАУ-д 24 тохиолдол бүртгэгдсэний 21 нь импортоор орж иржээ. Дотоодод Шинжаань мужийн гурван иргэн халдвар авсан байна.

Арваннэгдүгээр сарын 03.

-БНХАУ-д 49 тохиолдол бүртгэгдсэний 44 нь гадаадаас импортлогдсон байна. Дотоодын таван тохиолдол бүгд Шинжааньд бүртгэгджээ.

Арваннэгдүгээр сарын 04.

-БНХАУ-д 17 тохиолдол бүртгэгдсэний 15 нь гадаадаас ирсэн иргэд байна. Дотоодын халдвар авсан хоёр иргэн Шинжаанийх байна.

Арваннэгдүгээр сарын 05.

-БНХАУ-д 28 тохиолдол бүртгэгдсэний 20 нь импортоор орж ирсэн байна. Дотоодод бүртгэгдсэн найман тохиолдол бүгд Шинжаань бүс нутгийн иргэд байна.

Арваннэгдүгээр сарын 06.

-БНХАУ-д 36 тохиолдол бүртгэгдсэний 30 нь импортоор орж ирсэн байна. Үүний 15 нь Шанхай, гурав нь Гуандон, хоёр нь Тяньжин, Өвөр монгол, Фүжиан, Сичуанд бүртгэгджээ. Харин дотоодод зургаан тохиолдол бүртгэгдсэн нь бүгд нь Шинжаанийн иргэд байв. Тиймээс Их Британи, Франц, ОХУ, Украйн, Бангладеш, Этиоп, Филиппиний тус улсад оршин суух визтэй иргэдийг нэвтрэхийг түр хугацаагаар хориглолоо. Мөн Энэтхэгийн нислэгийг цуцлаад зогсохгүй, тус улсаас ирсэн иргэдийг нэвтрүүлэхийг түр хугацаагаар хориглов. Хятадын Гадаад харилцааны яамны мэдэгдэлд “Хориглох заалтад дипломат ажилчид хамаарахгүй. Хятад руу яаралтай эмнэлгийн үйлчилгээ авах ёстой тохиолдолд Энэтхэг дэх Хятадын элчин сайдын яаманд өргөдөл бичиж виз авна” гэжээ.

Арваннэгдүгээр сарын 07.

-БНХАУ-д  импортоор орж ирсэн 33 тохиолдлын 11 нь Шанхай, ес нь Фүжиан,  дөрөв нь Сичуан болон Шаанхи, гурав нь Өвөр монгол, хоёр нь Гуандонд  бүртгэгдсэн байна.

Арваннэгдүгээр сарын 08.

-БНХАУ-д 28 тохиолдол бүртгэгдэв. Үүний ес нь Шаанхи, долоо нь Шанхай, дөрөв нь Хубэй мужид импортоор орж ирсэн тохиолдол байна.

Арваннэгдүгээр сарын 09.

-Шанхайд дотоодын нэг тохиолдол бүртгэгдэв. Энэ нь дөрөвдүгээр сарын 08-нд онгоцоор ирснээс хойш Шанхайгаас өөр хот руу яваагүй 51 настай эрэгтэй байв. Түүнд аялалын түүх байхгүй, 14 хоног өөрийгөө тусгаарласан, халдвартай өвчинтөнтэй ойр харилцаагүй, сүүлийн гурван сар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлээгүй байна. Тэрээр халуурсан, сульдсан шинж тэмдэгтэйгээр арванэгдүгээр сарын 08-нд иржээ. Түүний ойрын хавьтал 26 хүнийг тусгаарласан. Гэр бүлийн дөрвөн гишүүн, ажлын 16 хүнээс халдвар илрээгүй. Харин гадаадаас импортлогдсон 32 тохиолдол бүртгэгдсэн. Үүний 13 нь Шанхайд, зургаа нь Шаанхид, дөрөв нь Гуандон болон Сичуанд, хоёр нь Өвөр монголд бүртгэгджээ.

Арваннэгдүгээр сарын 10.

-Анхуй мужид дотоодын нэг тохиолдол бүртгэгдэв.  Энэ хүн нь арваннэгдүгээр сарын 9-нд Шанхайд бүртггэгдсэн тохиолдлын ойрын хавьтал 50 настай эрэгтэй байв.  Түүний ойрын хавьтлын 34 хүнд шинжилгээ хийж, ойролцоох  дөрвөн орон сууцыг ариутгалаа. Харин 21 гадаадаас импортлогдсон тохиолдол бүртгэгдсэн.  Үүний зургаа нь Гуандонд, дөрөв нь Шанхайд, гурав нь Фүжианд, гурав нь Сичуанд, хоёр нь Бээжинд бүртгэгдсэн байна. Мөн Тяньжин мужийн төв хэвлэл CGTN “38 настай эрэгтэй ажлаа хийж байхдаа импортоор орж ирсэн хөлдөөсөн махнаас халдвар авсан” гэж мэдээлсэн. Шалгалт хийтэл тухайн ажилтан болон хаалганы бариулаас вирус илэрчээ. Өмнө нь баасан гаригт Шандуй мужийн захиргаа Германаас импортоор орж ирсэн махнаас коронавирус илэрснийг зарласан. Энэтхэгээс Тяньжинд оруулж ирсэн загасны махнаас халдвар илэрснийг Ройтерс агентлаг бямба гаригт мэдээлсэн. Тиймээс шинжилгээгээр вирус илэрсэн тохиолдолд мах импортлохыг долоо хоногийн хугацаатай хориглолоо.

Арваннэгдүгээр сарын 11.

-БНХАУ-д  16 тохиолдол бүртгэгдэв. Тяньжинд зургаа, Шанхайд тав, Сичуанд хоёр хүнээр халдвар авсан нь гадаадаас ирсэн иргэд байлаа.

Арваннэгдүгээр сарын 12.

-БНХАУ-д 14 хүн шинээр халдвар авсан нь бүгд гадаадаас ирсэн иргэд байв. Шанхайд дөрөв, Сичуанд дөрөв, Шаанхид хоёр, Тяньжин, Өвөр монгол, Гуандон, Фүжиан мужид тус бүр нэг тохиолдол бүртгэгджээ.

Арваннэгдүгээр сарын 13.

-БНХАУ-д найман тохиолдол бүртгэгдэв. Бүгд гадаадаас импортлогджээ.  Шанхай хотод гурав, Өвөр монголд нэг, Хэнан, Сичуанд, Гансу, Шаанхи мужид тус тус нэг хүн шинээр халдвар авчээ.

Арваннэгдүгээр  сарын 14.

-БНХАУ-д 18 хүн шинээр халдвар авлаа. Бүгд гадаадаас ирсэн иргэд байв. Гуандонд долоо, Шанхайд тав, Тяньжинд хоёр тохиолдол бүртгэгджээ.

Арваннэгдүгээр сарын 15.

-БНХАУ-д 13 тохиолдол бүртгэгдсэн нь бүгд гадаадаас импортлогдсон байв.  Гуандонд гурав, Юнанд гурав, Тяньжинд хоёр, Шанхид хоёр, Хубэй, Хэнан мужид нэг тохиолдол бүртгэгджээ.

Арваннэгдүгээр сарын 16.

-БНХАУ-д найман тохиолдол бүртгэгдэв. Бүгд гадаадаас ирсэн хүмүүсээс халдвар илэрчээ. Үүний  гурав нь Сичуан, хоёр нь Гуандон, нэг нь Шанхи, нэг нь Жиансу мужид бүртгэгдсэн байна.

Эх сурвалж:China-Briefing.com

1
таалагдаж байна

0
таалагдахгүй байна

Холбоотой мэдээлэл Бүгдийг үзэх

Сэтгэгдэл (-)

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү!
0/1000
  • Зочин ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • Зочин {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()

Дуртай төрөл

Энэ зун нээлтээ хийх хамгийн өндөр хүлээлттэй кинонууд

2024-06-22

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг Сонгинохайрхан дүүргээс баривчиллаа

2024-06-22

Автозам дагуух үйлчилгээний цогцолборуудын мэдээллийг GOOGLEMAP-д байршуулна

2024-06-22

Өнөөдөх нар буцах өдөр

2024-06-22

Бидний "паразит" амьдрал

2024-06-21

Өсвөр үеийнхний дайсан цахим заналхийлэлд цэг тавья

2024-06-13

Хар тамхины хар гай

2024-06-11

Ш.Бямбасүрэн: Намайг нутаг буцах гэж байхад аварч үлдсэн хүмүүн

2024-06-04

ТББ-ууд сонгуулийн хөтөлбөрт дүн шинжилгээ хийж нам, эвсэлд хүргүүлснээ танилцууллаа

2024-06-20

Өр төлбөрөө төлсөн 155,315 иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн сангийн "хар жагсаалт"-аас чөлөөллөө

2024-06-10

Инфляц өмнөх оны мөн үеэс 5.7%-иар өсжээ

2024-06-10

Сонгуулийн дараах эдийн засаг ямар байх вэ?

2024-06-10
48:24

Н.Номтойбаяр: Тэр орос АЗИЗОВ хэдэн өөрсдийн бууны нохой, даалгавар биелүүлэгч, урвагчдыг МОНГОЛд үлдээсэн бол...

2024-06-21

Х.Нямбаатар: Автобусны жолоочид дизель түлш хулгайлж, камераа салгаж байна. Тиймээс ажлаас нь хална

2024-06-20

Р.Булгамаа: Мөрдөн шалгахдаа нотлох баримтыг устгаж байгааг хариуцлагатайгаар хэлье

2024-06-18

“Энэ бол улс төрийн аллага. Тиймээс МАН энэ тойргийн сонгуулийн менежерээ, нэр дэвшигчдээ татах хэрэгтэй“

2024-06-18

Yalalt & Baji - С.Жавхлан

2024-06-13

V сургуулийн уулзвараас Их сургуулийн гудамж хүртэлх замыг хаана

2024-06-09

Бидний Чинзо

2024-06-01

Мишээл: Сошиалд "худлаа" хосууд болж жүжиглэдэг нөлөөлөгч нар байгаа

2024-05-30

Л.Ариунсайхан: Монголчуудын сэтгэцийн эрүүл мэнд сэхээнд байна

2024-06-11

Хүүхдийн зуслангууд ямар төлбөртэй байх вэ?

2024-06-10

ӨӨРИЙГӨӨ НОЙРГҮЙДЭЛТЭЙ ГЭДГИЙГ ХЭРХЭН ИЛРҮҮЛЭХ ВЭ?

2024-06-09

ҮСХ: Манай улсад дөрөв ба түүнээс дээш ихэр хүүхэд 23 байдаг гэж бүртгэгджээ

2024-06-01

Д.Галсандорж: Зэсийн салбарт Монгол Улс том тоглогч болох боломж байгаа

2024-06-22

Ц.Элбэгдорж, Д.Содном нарын шахалтаар Цагаан суваргын ордыг МАК компанид өгчээ

2024-06-11

Үндэсний баялгийн сангийн талаар мэдээлэл хийлээ

2024-06-11

Нүүрсний экспортын хэмжээ нэмэгдсэн ч орлого буурах магадлалтай

2024-06-10

УПЕГ: БЗС-гийн хоёр албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татан шалгаж байна

2024-06-05

Чойжин ламын сүм музей тусгай хэрэгцээт хүүхдэд зориулан өдөрлөг зохион байгуулна

2024-06-05

ЗӨВЛӨГӨӨ: И-Монголиа аппликейшнээр ЭМД-ын шимтгэлээ хэрхэн төлөх вэ

2024-06-04

Беларусийн Засгийн газрын тэтгэлгээр 28 оюутан суралцаж байна

2024-06-03

Монголын үзэсгэлэнт охид №170 ❤️

2024-06-03

Монгол элдэв зураг (50 фото) №70

2024-06-02

БНСУ-ын алдарт дуучин Ён Так БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн урилгаар Монгол Улсад зочилж байна

2024-06-01

Алдарт “Balenciaga” брэндийн нүүр царайгаар 50 настай, монгол модель Г.Гансүх ажиллаж байна

2024-06-01

Монголчууд Парис руу 32 тамирчнаа илгээнэ

2024-06-21

Зуны олимпын наадамд 200 орны тамирчин оролцоно

2024-06-17

Улсын аварга О.Хангай “Үлэмж бадрах” чимэг хүртэж, Ц.Бямба-Отгон арслан боллоо

2024-06-17

Дэлхийн мастеруудын рекордыг шинэчилсэн монгол туйванч

2024-06-10

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ

2024-06-17

Ц.Уянга АТГ-т өөрийнхөө мэдүүлсэн 7 тэрбумын хөрөнгө, орлогоо гайхав

2024-06-13

ГАДААДАД ОРШИН СУУГАА ИРГЭД СОНГУУЛЬД САНАЛ ӨГӨХ ХҮСЭЛТЭЭ ЭНЭ САРЫН 15-ААС ӨМНӨ ГАРГАХ ШААРДЛАГАТАЙ

2024-06-13

Да.Ганболдын сонгуульд нэр дэвших эсэх асуудлыг шийдэх шүүх хурал болно

2024-06-11

Оросын эсрэг НАТО-гийн бодлогын тухай

2024-06-21

Д.Бат-Эрдэнэ: Хүнийг сонгох эрхээр хангаагүй байгууллагыг 100 сая төгрөгөөр торгодог хуультай

2024-06-21

Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан хойшиллоо

2024-06-20

Сонгогчдын нэрийн жагсаалтыг энэ сарын 23-нд эцэслэж, хэсгийн хороодод хүргүүлнэ

2024-06-20

БНСУ-д хөхүүл ханиалгын халдварын тохиолдол сүүлийн 20 жилд бүртгэгдээгүйгээр өсжээ

2024-06-11

Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Ерөнхийлөгч Тонглун Сисүлит төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2024-06-11

Энтони Блинкен: Дайн сунжирсанд Xамас буруутай

2024-06-11

Дэлхийн мэдээ цөөн үгээр 06.10

2024-06-10

“Хөдөө Наадъя” Баяр Наадмын Худалдаа BSB-д

2024-06-21

“ЭРТ авбал ИЛҮҮ бонустай” BSB

2024-06-13

Парисын олимп үзэх сүүлийн хоёр харилцагч батламжаа гардан авлаа

2024-06-11

Digi Pay-д бүртгүүлээд PlayStation 5 болон Apple-ын бэлэгтэй болоорой!

2024-06-10

Төрийн эрх мэдэл хэнд байх ёстой вэ?

943

МАН-ыг тараах Ерөнхийлөгчийн захирамжийн тухай та ямар үзэл бодолтой байна вэ?

1,054

Коронавирусийн вакцинуудаас та алийг нь үр дүнтэй гэж бодож байна вэ?

1,621

Хэрэв та АНУ-ын иргэн байсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд хэнд саналаа өгөх вэ?

419