Коронатай тэмцээрэй гээд өгсөн 562.4 сая ам.долларын зээл тусламж хаачсан бэ?
Монгол Улсад Ковид-19 цар тахалтай тэмцэхэд зориулж энэ оны 6-р сарын байдлаар дотоодын болон олон улсын байгууллагууд $562,4 сая ам. долларын зээл тусламж олгожээ.
Харин энэ оны 11 сарын 11-ний байдлаар нийт импортолсон маскны хэмжээ ердөө 20 сая ширхэг буюу дундажаар 1 хүнд 7ш нэг удаагийн маск. Дотоодын маскны үйлдвэрлэл нэмэгдэнэ гэхдээ энэ хэмжээнд хүрэхгүй болов уу мэдээж.
Гэтэл хандив зээл тусламжаар орж ирсэн мөнгөний дөнгөж 1.5%-ийг маск худалдан авахад зарцуулсан бол ард иргэдээ бүрэн маскаар хангаж чадах байжээ. Жигжидсүрэнгийн Чинбүрэн эмчийн дурьдсан Тайвань улсын цар тахалтай тэмцсэн амилттай жишигт улсаас марк тараасан тухай дурьдсан байсан.
Нэг өдрийн талхны мөнгө нь хүнд тусаж байгаа иргэд 550 төгрөгөөр (Бөөний үнэ 150 төг) нэг удаагийн маск худалдан авах бүр ч хэцүү. Улмаар нэг удаагийн маскаа нилээд хэдэн удаа ашиглана. Эдийн засгийг 5+14 хоног царцааснаас үүдэх хохирол илүү том, ард иргэдийн амжиргааны түвшин улам бүр дордох нь гарцаагүй.
Ингээд бодохоор шийдвэр гаргагчид 10 сарын турш буруу шийдвэр гаргаж иржээ. Хамгийн харамсалтай нь буруу шийдвэр гаргасан хэвээр л байх юм.
Товчхондоо бид бүхний хувиа хичээсэн зан чанар илүү давамгайлж байх шиг байна.
https://unuudur.mn/энэ-онд-манай-улс-20-сая-ширхэг-амны-хаалт-импортолжээ/
https://breathemongolia.org/mn/news-article/монгол-ула-кови-19той-холбоотой-513-5-ая
https://gogo.mn/r/l8k88
Э.Болор-Эрдэнэ